“CLUBHOUSE”-аас жийгдэгсэд

b91e12a8fc8b2a4e7a023ad05459754e

Сүүлийн хэдхэн хоногийн дотор монгол сошиалчдыг ханаруулж байгаа апп бол “CLUBHOUSE”. Зөвхөн Монголоор тогтохгүй дэлхийн аль ч өнцгөөс холбогдоод хоорондоо ярилцаж болдог энэ апп-д дурлагсад өдөр бүр нэмэгдсээр байна.

Харамсалтай нь зөвхөн I phone загварын утас хэрэглэдэг хүмүүс л энэ апп-д нэвтрэх боломжтой гэнэ. Харин манай улсад android голдуу утас хэрэглэдэг хүмүүс хэдийнэ жийгджээ. Зарим хүмүүс энэ апп-ын амтыг мэдрэнгүүтээ тэр дор нь iphone утас аваад орж байгаа сурагтай.

Хөгжилтэй гэмээр ийм дүр зураг олны танил хүмүүсийн дунд өрнөж байна. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ апп-ын талаар сонсонгуутаа iphone аваад орсон тухай ам халахдаа хэлнэ лээ.

Тэгвэл шинэ Үндсэн хуулийн ажлын хэсэгт ажилласан, Монголдоо хуулийн салбараар толгой цохидог С.Мөнхсайхан хуульч нэгэн хэлэлцүүлгээс хоцорч байгаадаа тун дурамжхан суугаагаа хуваалцжээ. Учир нь “CLUBHOUSE”-д шүүхийн багц хуулийн хэлэлцүүлэг удахгүй болох гэнэ. Харин мань хуульчид iphone байхгүй, андройдтой. Тиймээс зарыг нь хараад л гуниж суугаа гэнэ шүү, “CLUBHOUSE”-чдаа.

Харин зарим нь “CLUBHOUSE”-ийн андройд хувилбар гарахыг хүлээх тэсвэр тэвчээр хаа хүрэхийг Балхжав ахтай хамт таашгүй хэмээн суугаа ажээ.


“CLUBHOUSE”-аас жийгдэгсэд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.