Нью Жерси мужийн Атлантик Ситид өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын эзэмшиж байсан 39 давхар бүхий казино, зочид буудлыг нураалаа.
Уг зочид буудал 1984 оны 5-р сард нээгдэж, тус хотын арав дахь казино болсон ч санхүүгийн хүндрэлийн улмаас 2014 онд үүдээ барьжээ. Үйл ажиллагаа нь бүрэн зогссоны дараа өмчлөл нь Trump Entertainment Resorts-ээс Icahn Enterprises-д шилжсэн боловч дээрх барилгад цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан ажээ.
Тус явдлын дэлбэрэлтийн дүрс бичлэгийг орон нутгийн nj.com порталаас YouTube сувагт байрлуулжээ.