Яах уу: Түүний найз чамд хайртай гэвэл…

6e9c90f65cf81a91great (1)

Анх найзуудтай нь танилцах үед л түүний харц чамаас салахгүй байсан. Эхэндээ чи түүнийг нэг их анзаарч тоогоогүй. Харин зарим үед хайртаас чинь ч илүү анхаарал тавьж, дотно хандахад л чи нэг л биш болоод байгааг гадарласан. Хайрттайгаа бага зэрэг маргаж муудахаар л тэр хаанаас ч юм олоод мэдчихсэн чамд хань болж зогсоно.

Тэгээд гэнэтхэн “Чамд хайртай болсон би ч адгийн зантай эр юм даа” гэж өөрийгөө буруутган, чамаас аврал эрж байгаа мэт харцаар хараад байвал яах вэ? Энэ нэлээн төвөгтэй асуудал шүү. Хамгийн хэцүү нь тэр хайртай залуугийн чинь хар багын, бараг ганц итгэдэг сайн найз нь шүү дээ.

Сөрөг шийдэл: Хайртаасаа нууж бүх асуудлыг өөрөө шийдвэрлэх гэж оролдох. Хайртаасаа эмээж эсвэл найзтай нь маргалдуулахгүй гэсэндээ өөрөө асуудлыг нэг мөсөн дуусгасан ч нэг л өдөр тэр мэдэж чамд итгэхгүй болчихвол яах уу? Үнэн гэвэл ийм зүрх сэтгэлийн асуудал тийм ч хурдан цэг тавигдахгүй. Хэдийгээр чи түүнд хайргүй гэж хэдэн ч удаа, яаж ч тайлбарласан үр дүнгүй байх нь элбэг. Найзынхаа хайртай бүсгүйд сайн, түүндээ шаналж явдаг эрчүүд заримдаа түрэмгий бүр гайхмаар гэнэтийн үйлдэл хийдэг. Тиймээс чи түүнээс зугтах тусам анчин занг нь өдөөж улам л чамайг эрж хайна гэсэн үг. Хайртаасаа нууна, түүнээс харин зугтаана гэдэг тэгэхээр тийм ч сайн шийдэл биш юм.

Эерэг шийдэл: Хамгийн гол нь хайртаасаа нуух хэрэггүй. Түүнд бүхнийг хэл. Гэхдээ асуудлыг шийдэж, эвээр үзэхээр хичээх хүн нь би өөрөө гэдгийг ойлгуул. Учир нь ийм үед хайртад чинь найзыгаа үзэн ядах сэтгэл шууд буух учраас түүнийг оролцуулах хэрэггүй. Бас түүнд хэлэхдээ найзыг нь буруутгах хэрэггүй шүү. “Бусдын хайр сэтгэлийг бид хорьж, өөрчилж чадахгүй учраас хүлээцтэй хандацгаая” гэж түүнд хэлээрэй. Мөн тэднийг цаашид найзууд хэвээр нь үлдээхийн тулд яавал түүнд тав тухтай байх талаар асуусан ч болно.

Харин чамд дурласан хайртынхаа найзад нөхөрлөлийнх нь үнэ цэнийг сануулж, чамайг хайрлахаас илүүтэй найзыгаа хүндлэх ёстойг хэлж ойлгуул. Сэтгэлээ татаж авах эсэх нь өөрийнх нь асуудал ч гэлээ, ямар ч байсан чамаас ямар нэг зүйл шаардах эрхгүй гэдгийг нь хэлж ойлгуулах хэрэгтэй.

Яагаад ингэх ёстой вэ? Асуудал яаж ч шийдвэрлэгдэх байсан анх эхэлсэн цагаас нь л хайртдаа бүхнийг мэдэгдэж явах нь та хоёрын харилцааг итгэлцэл дээр үндэслэснийг нотлоно. Тиймээс юуг ч нууж авч үлдэх гэсний хэрэггүй. Эрчүүд нөхөрлөлийн тал дээр бидний бодож байгаагаас ч илүү сэтгэлийн хаттай ханддаг учир өөрийгөө бүү золиосло. Хохирогч болохгүйн тулд хоёр өөр зүйл ярих бус нэг л чиг хандлагаа ил тод, нээлттэй байлгаарай. Бүх зүйл тийм ч удаан үргэлжлэхгүй гэдэгт итгэлтэй байна.


Яах уу: Түүний найз чамд хайртай гэвэл…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.