Сагсанбөмбөгийн “Лос-Анжелес Лейкерс” багийн ЛеБрон Жеймс 35 мянга дахь оноогоо авч, Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд 35 мянган оноонд хүрсэн гурав дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө “Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч асан Карим Абдул-Жаббар, “Юта Жазз” багийн тоглогч асан Карл Мэлоун нар уг амжилтад хүрсэн юм.
ЛеБрон Жеймс улирлын ээлжит тоглолтдоо Бруклин Нетс” багтай таарч, тоглолтын 15 дахь оноог авснаар 35 мянган оноонд хүрчээ.