Паулина Андреева: Хайрыг худалдаж авч болохгүй, тушааж болохгүй

AAAC4MkVSSC0nd7YaMOCJqPdqBq_WoVZGmkwzosNXR34sFYSQ0kXxEK9qXPVm4NiBrCNrcupCg3xGAKcTHLAf_rc5dY

Сүүлийн үед ОХУ-д хамгийн их эрэлттэй байгаа, таавар шиг жүжигчин Паулина Андреева. “Псих”-ийн зохиолыг бичсэн, “Метод”-ын од, одоо бол дагины дүрд хувирсан тэрээр яагаад үлгэрийг орчин үеийн агуулгад оруулж болохгүй, өөртөө зориулж дүр бичих хүсэлгүй талаар, нөхөр Бондарчуктай хамт ажиллах ямар байдаг тухай ярьлаа.

-“Бөгтгөртэй морьхон”- таны тоглосон анхны томоохон фэнтези. Таньд юугаараа таалагдав?

-“Бөгтгөртэй морьхон”-миний хүүхэд байхдаа унших дуртай байсан үлгэрийн нэг. Сергей Михайлович Сельянов миний хамтарч ажиллахыг дандаа хүсэж байсан продюсер. Найруулагч Олег Погодин, зураач Надя Васильева, жүжигчдийн бүрэлдэхүүн надад их таалагдсан. Тиймээс уг киноны бүх зүйл таалагдсан.

-Кино павильонд зураг авалт нь явагдан, гол дүрээ хүртэл CGI тусламжтайгаар бүтээсэн, ийм кинонд тоглох ямар байна?

-Би төсөөлөл сайтай учраас эргэн тойрноо төсөөлөхөд асуудал байгаагүй. Мэдээж бидэнд төсөөлөлтэй болгохын тулд компьютер дээр харуулж байсан. Гэхдээ би өөрийн ертөнцөө дотроо төсөөлж байсан. Эцсийн үр дүнд нь миний төсөөллөөс илүү сонирхолтой ертөнц бүтсэн нь сайхан.

-“Бөгтгөртэй морьхон” үлгэрийн сэдэв яагаад орчин үед их бодит байна вэ?

- Хайрыг худалдаж авч болохгүй, тушааж болохгүй. Хүртэх ёстойгоо хүртэж байгаа тэнэг хааны тухай уламжлалт сэдвээр сайн чанарын инээдмийн кино хийсэн.

-Энэ кино үлгэртэйгээ их адилхан болсон, шинэчилж, өөрчилсөн зүйлгүй. Жишээ нь “Алладин” кино үлгэрээсээ өөр болж, Жасмин хайртай хүнтэйгээ суун, өөрөө удирдагч болдог. Яг иймэрхүү маягаар дагиныг орчин үеийн болгож болох байсан уу?

-Хамгийн сайхан нь Ершовын энэ үлгэр одоо ч цаг үеэсээ хоцрогдоогүй. Ямар ч өөрчлөлт оруулах шаардлага байгаагүй. Өөрчилсөн бол үзэгчдийг доромжилсон болох байсан байх. Орчин үеийн хувилбарт оруулах нь буруу, цаг хугацаанаас үл хамааран бидний хайртай үлгэр хэвээрээ л байгаа. Дагина өөрөө зоригтой, инээдтэй, сэтгэл хөдөлгөм. Үнэнхүү амьд, их орчин үеийн.

-Хүчирхэг эмэгтэй, нөгөө талаас эмэгтэйлэг байх гэдэг хоёр ойлголтыг тэнцвэртэй байлгах хэцүү юу? Таны хувьд эмэгтэйлэг байна гэдэг юу вэ?

-Хэлэхэд хэцүү юм. Үнэндээ би энэ тухай бодож байгаагүй. Эмэгтэйлэг байх, эр зоригтой байх гэдэг нь бусад хүн чамайг хараад хийж байгаа дүгнэлт байх. Энэ мэдрэмжийг урьдчилж таах аргагүй, хиймлээр бий болгох боломжгүй. Хамгийн гол нь чамд өөрт чинь л сайхан, эрх чөлөөтэй байвал боллоо.

-Таны тоглосон кинонууд хөнгөн инээдмийн, детектив, фантастик, үлгэр, намтарт драм гээд бүх жанр бий. Яаж дүрээ сонгодог вэ?

-Зохиол, найруулагч, хамтрагч. Дүрээ сонгохдоо энэ 3 зүйлд тулгуурладаг. Дөрөв дэх нь зөн совин.

-Та кино найруулж үзсэн. 3 богино хэмжээний киноны зохиол, бүхэл бүтэн сериал “Псих”-ийн зохиолыг бичсэн. Танд жүжигчин байх нь таалагдаж байна уу, эсвэл бүтээгч байх нь таалагдаж байна уу?

-Би өөрийхөө өмнө сонголт тавьдаггүй. Аль аль талаараа хөгжих нь таалагддаг. Сонгох боломжгүй, шаардлага ч байхгүй. Надад аль аль чиглэлээр нь ажиллах сонирхол, хүсэл байна.

-“Псих” таны бүтээсэн анхны томоохон зохиол. Сериал нэрд гарахад таньд ямар сэтгэгдэл, бодол төрж байв?

-Миний сэтгэл их хөдөлсөн. Миний хувьд “Псих”-ийг бичихийн тулд жилээс илүү хугацааг зарцуулан, энэ сэдвийг их судалсан. Энэ том хариуцлага. Тиймээс одоо би амьсгаа аван үзэгчдийн саналыг сонсож байна. Их баяртай байна. Хүлээж авахад хэцүү сэдэв ч, өөрийн гэсэн үзэгчидтэй болж чадсан. Энэ зүгээр нэг амраадаг сериал биш, үзэгчдийг бас ажиллуулдаг.

-“Псих”-д та сэтгэл судлалыг их нарийн судалсан. Одоо ямар нэгэн материал судалж байна уу?

-Тийм ээ, би бичиж байгаа. Дараагийхаа сэдэв дээр ажиллаж байгаа, гэхдээ энэ тухай ярьмааргүй байна, дэндүү эрт байна.

-Өөрөө гол дүрд нь тоглох хүсэл алга уу? эсвэл тийм төлөвлөгөө байгаа юу?

-Тийм хүсэл байгаагүй. Би өөр ажлыг сайн хийхийг хүссэн. Тиймээс анхнаасаа “Псих”-д тоглох яриа байгаагүй. Би кино зохиолын ангид сурах гэж орохдоо жүжигчнийхээ карьерт дэм болох гэсэн юм биш. Ирээдүйд өөртөө зориулж дүр бичиж болох ч, ямартай ч энэ миний зорилго биш.

-Федор Бондарчуктай хамтарч ажиллахад ямар байв? Зөрчилдөөн үүсээгүй юу? Тэрээр хатуу, шаардлага өндөртэй найруулагч.

-Федор юу хүсэж байгаагаа мэддэг. Түүний бүрдүүлсэн баг гайхалтай, тэнд тохиолдлын хүн байхгүй. Зохиолч, найруулагч гэсэн бидний харьцаа гайхалтай сайхан байсан. Бид нэг түүх өгүүлсэн.

-Та өөр ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Дуня Смирновын найруулсан “Вертинский” сериалыг их хүлээж байна. Би Вера Холоднаягийн дүрд тоглосон.

-Энэ дүрийхээ талаар жаахан тодорхой яриач?

-Вера Холодная- нийтлэг болсон нэр. Өөрийхөө эрин үеийн нүүр царай. Гадаад төрхөөрөө адилхан байх гэж бид маш их хичээсэн. Характерыг нь бол Дуня бид 2 хамт бодож олсон. Түүний сэтгэл зүйн зургийг. Их сонирхолтой байсан.

-Одоо “Метод” сериал гараад дууслаа. Үргэлжлэл байх болов уу, битүү дохио өгөөч.

-Би ч дуртайяа битүү дохио өгмөөр л байна, гэхдээ надад тийм санал орж ирээгүй.

-Өөрөө үзсэн үү?

Бүтнээр нь гарахаар үзнэ гэж төлөвлөж байгаа.

Эх сурвалж: www.kino.mail.ru


Паулина Андреева: Хайрыг худалдаж авч болохгүй, тушааж болохгүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.