Сам байна уу?

sirenita-ariel-peinandose-650x450

Сам байна уу? Бид гоо сайхны бүтээгдэхүүний лангуун дээр хэдэн цагийг ч үрж чаддаг хэрнээ сам сонгохдоо харж байгаад л аль “царайлаг” санагдсаныг нь авчихдаг. Гэхдээ самыг зөв сонгох нь ухаалаг утас сонгохтой л ижил. Бүрэн төгс ашиглаад сурчихвал ид шидийг гартаа атгалаа л гэсэн үг. Бяцхан зөвлөгөө өгөхөд сам зөөлөвчтэй байх тусмаа үсийг татаж, зулгаах нь бага мөн үс нь байгалийн гаралтай байх тусмаа гялалзуулж, эрүүлжүүлэх чанар нь илүү байдаг юм шүү.

1. Самны төрөл: Зуйван, зөөлөн
Хэрэглээ: Хуурай үсний ширэлдээг гаргах, уг босгох, үсийг гялалзуулах үүрэгтэй. Төрөлхийн тосыг үсний угаас үзүүр хүртэл нь зөөж зөөлрүүлдэг учраас өдөр тутмын хэрэглээнд хамгийн тохиромжтой нь энэ. Тиймээс үүнийг самнууд дундаа Rolls Royce гэж үсчид үнэлдэг.
Тохиромжгүй: Нойтон үсийг самнахад.

2. Самны төрөл: Модон, дугуй
Хэрэглээ: Зөөлрүүлэх болоод сэнсээр хэлбэрт оруулахад ашиглана. Уг босгох, дугуйруулах, дотогш нь ороох, үснийхээ эргүүлгийг өөр тийш нь болгож өөрчлөх гээд ямар ч засалт хийхийг хүссэн энэ сам чамд тусалж чадна. Хэр зэрэг том долгионыг хүснэ, төдий чинээ том диаметртэй дугуй самыг сонгох хэрэгтэй.
Тохиромжгүй: Өтгөн чёлкыг самнахад.

3. Самны төрөл: Төмөр дугуй
Хэрэглээ: Ерөнхийдөө модон, дугуй самтай ижилхэн. Гэхдээ шулуутгахад, ялангуяа чёлк, урдуур унжсан үсийг хэлбэрт оруулахад ч бас ашиглаж болдгоороо давуу.
Тохиромжгүй: Шингэн, хугарамтгай үсэнд. Бас нойтон үсийг самнахад хэрэглэхгүй байвал сайн.

4. Самны төрөл: Хавтгай дөрвөлжин сам
Хэрэглээ: Нойтон үсийг самнаж шулуутгахад тохиромжтой. Учир нь ийм сам ихэвчлэн нейлонон шүдтэй байдаг учраас үсийг эвтэйхэн хэлбэртэй болгож хатаадаг. Мөн урт, шулуун эсвэл үл ялиг долгиотой үсийг хөвсийлгэхгүйгээр зөөлрүүлэхэд ашиглагдана. Том талбайтай учраас урт үс самнах ажлыг хялбарчилдгаараа онцлог. Мөн шүднүүд нь хоорондоо зай ихтэй тул ширхэг ширхэгээр нь салгана.
Тохиромжгүй: Самны үзүүр бөмбөг шиг хэлбэртэй байвал аваад хэрэггүй. Хэдхэн хоноод л уначихна.

5. Самны төрөл: Хагас дугуй
Хэрэглээ: Чёлк болон богино тайралттай үсийг нүүрнийхээ хэлбэрт тохируулан дотогшоогоо дугуйруулж самнахдаа ийм хэлбэртэйг сонгоорой.
Тохиромжгүй: Урт үсийг самнахад.

6. Самны төрөл: Уг босгох зориулалттай
Хэрэглээ: Үсээ хэсэг хэсгээр нь салгаж байгаад араас нь дээш чиглэлээр үрэх маягаар угаа босгож болно. Ихэвчлэн нейлон, пластик шүдтэй байдаг.
Тохиромжгүй: Хугарамтгай үсэнд хэрэглэвэл улам гэмтээж магадгүй.

7. Самны төрөл: Модон
Хэрэглээ: Буржгар үсийг модон самаар самнавал хамгийн тохиромжтой. Учир нь модон сам үсийг чинь цахилгаанжуулж арзайлгахгүй, бас төрөлхийн долгионыг чинь алга болгохгүй.
Тохиромжгүй: Байгалийн гаралтай зүйлсэд дуртай хүн бүхэн модон самаар самнаж болно.

Сам байна уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.