Монголчуудын хайртай жүжигчин А.Мягков таалал төгсчээ

602f2ebb6a28f

 Монголчуудын сайн танил, ЗСБНХУ-ын Ардын жүжигчин Андрей Мягков 82 насандаа пүрэв гарагт таалал төгслөө. Энэ талаар А.Чеховын нэрэмжит Москвагийн урлагийн театрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн бөгөөд “Талийгаачтай салах ёс гүйцэтгэх өдөр, цагийг дараа нь зарлана” гэжээ.

  Хуучнаар Ленинград хотод 1938 оны долдугаар сарын 8-нд мэндэлсэн тэрээр 1976 онд ЗСБНХУ-ын гавьяат жүжигчин, 1977 онд төрийн шагнал, 1986 онд ардын жүжигчин цол хүртсэн юм. Дэлгэц, тайзын олон бүтээлд дүрээ мөнхөлсөн түүнийг бид алдарт найруулагч Элдар Рызановын найруулсан “Ийм нэгэн явдал” хоёр ангит инээдмийн киноны эдийн засагч Анатолий Ефремович Новосельцевийн дүрээр нь сайн мэдэх билээ. Дашрамд дурдахад 1977 онд тухайн үеийн асар их мөнгө болох хагас сая рублиэр бүтээсэн эл киноны дууг гол дүрийн жүжигчид Андрей Мягков, Алиса Фрейндлих нар дуулсан юм.

Монголчуудын хайртай жүжигчин А.Мягков таалал төгсчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.