Хөмсгөө өтгөн ургуулах 4 шилдэг арга

ead97d9e9914a5a31870637615f5d501
Магадгүй хөмсөг хүний царайнд тийм ч онцгой чухал гэмээр үүрэг гүйцэтгэдэггүй гэж үздэг хүмүүсийн зөв байж ч болох юм. Гэхдээ олон нийтэд царайлаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн холливудын эрэгтэй алдартнууд дунд ажиглагдсан нэгэн нийтлэг зүйл бол тэдгээрийн хөмсөг байдаг гэнэ.

Магадгүй хөмсөг хүний царайнд тийм ч онцгой чухал гэмээр үүрэг гүйцэтгэдэггүй гэж үздэг хүмүүсийн зөв байж ч болох юм. Гэхдээ олон нийтэд царайлаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн холливудын эрэгтэй алдартнууд дунд ажиглагдсан нэгэн нийтлэг зүйл бол тэдгээрийн хөмсөг байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, тод, өтгөн хөмсөгтэй залуусыг ерөнхийлөн царайлаг гэж үнэлэх нь энгийн үзэгдэл болж таарч байгаа юм. Азаар энэ үсийг нэмж ургуулах хэд хэдэн арга байдаг ажээ.

Кокосын тос

Сүүлийн үед кокосын тосыг хүмүүс хоол хүнсэнд түгээмэл хэрэглэдэг болсон ч мөн үс, арьсандаа түрхэхэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Кокосын тос үсийг өтгөрүүлэхэд ашиг тустайг батлах шинжлэх ухааны нотолгоо байхгүй ч үсний ургалтыг хурдасгадаг нь практикт батлагдсан. Тиймээс хөмсгөө өтгөн болгохыг хүсвэл та кокосын тос түрхэж хоноод, өглөө нь зайлж угаах зарчмаар хүссэн үр дүндээ хүрнэ.

Цайны модны тос

Кокосын тос шиг цайны модны тос нь хөмсөгний ургалтыг дэмждэг. Үүний тулд өдөр бүр дээрхтэй адил хөмсөгтөө түрхэхэд болох аж.

Лаванда цэцгийн тос

Хүмүүс лаванда цэцгийн тосыг тайвшруулах үйлчилгээтэй гэдгээр нь хамгийн сайн мэддэг. Харин уг тосыг үс уналттай тэмцэх сайн арга гэдгийг тэр бүр мэдээд байдаггүй. Мөн лаванда цэцгийн хандыг хөмсгөндөө түрхэж, өтгөн сайхан хөмсөгтэй болох боломжтой.

Засах

Зарим тохиолдолд хөмсөг засах нь үсний ургалтыг эрчимжүүлж, өмнө байснаас харьцангуй өтгөн хөмсөгтэй болгоход тустай.

Эдгээр аргуудыг хэрэгжүүлснээс хэдэн долоо хоногийн дараагаас эхлэн үр дүн нь мэдэгдэх учир тууштай байх нь хамгаас чухал.

 

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: caak

Хөмсгөө өтгөн ургуулах 4 шилдэг арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.