Амьдралын хэв маяг, үзэл бодлоороо үеийн залуусдаа үлгэр жишээ болж байгаа сошиал од Ананд, Буянаа хоёрыг танихгүй хүн ховор. Аппрентис шоуны шилдэг оролцогч болсон Ананд хэдийнээ үзэгчдийн танил болжээ. Тэгвэл өнөөдөр Буянаагийн төрсөн өдөр тохиож, Ананд хайртай эхнэртээ 99 ширхэг сарнай, өглөөний цай болон гэрээ гайхалтайгаар чимэглэж гэнэтийн бэлэг барьжээ. Тэдний гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе.