2023-02-08 05:07
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Бусад

Надад байгаа миний бүх зүйл

munkhzul munkhzul
2012-09-26
0 0
0

Миний аяга жижигхэн, гэхдээ
би өөрийнхөө л аяганаас ууна”

Би өглөө эрт гэрээсээ гарахдаа амгалан нойрсож байгаа нөхөр, хүү хоёроо үнсдэг. Гарахаасаа өмнө эмэгтэй хүний ёсоор толины өмнө хэсэгхэн эргэлдэхээ ч мартдаггүй. Бурхан надад бүсгүй тавиланг уяхан сэтгэл, хайр халамж, гоё сайхан байхын учир утгатай хамт оноосон шүү дээ. Гэрийн хоёр эр хүндээ цайг нь чанаж орхиод ажилдаа яаранхан алхахдаа би орой ямар хоол хийхээ бодож явдаг. Хөлсний байрны давчуухан өрөөний хана дагуух ширээгээ тойрон хооллож суухад, хүүгийн минь шантгар бяцхан хамрын үзүүрт дусал дусалхан хөлс бөнжийж байхад, “Сайхан шөл байна” гэж хань минь намайг магтахад би дуртай. Шүүгээн дэх хувцсаа эмхлээгүй гэж, тоглоомоо шалаар нэг хөглөрүүллээ гэж, шүдээ байнга угааж бай гэж, өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж бай гэж хүүгээ зэмлэх би өөрөө, миний үглэхээс илүү аавынхаа харцнаас болох, болохгүйг ойлгодог хүү маань, бид хоёрыг буй биедээ багтаан амьдрал тулсан эр нөхөр минь надад байгаа миний бүх зүйл.

Хотын захад аж төрөн суугаа ээждээ амралтын өдрөөр цайны сүүг нь барин очих гэж би яардаг. Ээжийнхээ хийсэн жигнэсэн гурилтай шөлийг эгээ л хүү шигээ хөлс бурзайлган идэж суухдаа жаргалтай байдаг. Баруун айлын өвгөн, эмгэн хоёр нохойгоо сул тавьдаг, зүүн хашааны христийн сүмд залуухан охид, хөвгүүд олон цугладаг, хаврын салхинд туугдаж ирээд байшинг нь тойрон хөглөрөх гялгар уутыг байсгээд түүдэг, энүүхэн урдах замаар машинууд их хурдтай давхидаг гээд ээжид минь ярих сонин мундахгүй. Дөрвөн хүүхэд төрүүлсэн, хорин хэдэн жил малын эмчээр ажиллаж, өдгөө гавьяаны амралтаа эдэлж суугаа миний эгэлхэн ээжид хавь орчныхоо сонин хачныг том охиндоо хүүрнэн суух нь бас жаргал байдаг бололтой. Айлын том эгч би охин дүү нартаа амьдралын нарийн ширийнийг хэлж суух, тэд маань ч намайг сонсох дуртай. Гэрээ ханхайлгаад наснаасаа эрт яваад өгсөн аавын минь нэр төр, эгч ээ гэж дуудах бүртээ хүндэтгэл дагуулах хоёр дүүгийн минь итгэл, үг болгон нь сургаал, ярьсан бүхэн нь амьдрал байдаг ээжийн минь хайр надад байгаа миний бүх зүйл.

Надаас жижигхэн боловч надаас том амьдарсан миний хөөрхөн эмээ энх мөнх наслаасай гэж би хүсдэг. Арван гурван хүүхэд төрүүлж, өсгөсөн, хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг бас өсгөсөн эмээдээ хамгийн том зээ нь болж заяасан, би. Ороод очиход гар дагуулан харах хүүхэд шиг горьдомхой эмээ минь “Ухаантай шүү, миний охин” гэж магтахад уул нөмөрлөн суугаа мэт өөрийгөө санадаг. Эмээгийн туулсан амьдрал тэр чигээрээ үнэн оршихуйн түүх юм. Насан багадаа өнчирч үлдээд баян айлд зарцлагдаж, хөхөө өвлийн хүйтэнд үхрийн нойтон баасанд нүцгэн хөлөө дулаацуулж явсан намтар, нутгийн ганц бичиг үсэгтэй залууд хөтлүүлэн баяны хотноос зугтаж гараад 13 хүүхдийн аав, ээж болсон амьдрал, өвөөгөөс хойш бидний амьдралын дэнлүү болж яваа хатуужил, яг одоо ой, гурван сартай хамгийн бага үеэл дүүг маань харж асарч суугаа дуусашгүй нигүүлсэл, дөрөв дэх үеэ үзсэн буян бүхэн нь үнэн.

Хамтдаа тэрсхэн өссөн хоёр ихэр нагац ахаараа би бахархдаг. Нөхөртөө гомдон уйлаад очиход илтэд өмөөрөн дүрсхийхгүй боловч богино жолоог минь хумин аргадах эр зөөлөн сэтгэлтэй хоёр нагац ахынхаа хэрсүү занг нь биширдэг, би. Магтаалд хөөрөн онгирч, тэнгэрийн амьтан мэт өөрийгөө санаж явахад үнэн хатуу үгийн цалмаар газарт буулгаж нүдийг минь нээдэг бурхнаас надад ирүүлсэн хос ухаан. Ингээд бодохоор миний жаахан эмээгийн нигүүлсэл, энэрэл, ихэр нагац ахын минь ухаан, нөмөр түшиг надад байгаа миний бүх зүйл.

Хааяахан нэг найз нөхөдтэйгээ цагаан атаархал дэлгэн хов ярих би дуртай. Гуч гарсан хүүхнүүдийн насныхаа тоогоор авсан ухаарал, өр нимгэн сэтгэлийн дуулал маань хонгорхон охидынхоос тэс өөр. Амьдралд хайртай байхын, түүнд шунан тэмүүлэхийн амтыг бид мэднэ. Өмсөх, зүүх хэв маяг, зан байдлаар өөр өөр ч гэсэн миний найзуудын цээжин дотор амьдрал нэгэн биеэр дуусах учиргүйн үнэ цэн, итгэл үнэмшил оршиж байдаг юм. Эх орныхоо эд эс гэдгээ мэдрэх ухамсар, түүний төлөө сэтгэх хүч, зүтгэх ухаан, цэвэр ёс суртахуун, иргэнлэг зан чанар бас бий. Шударга бусыг жигших, бусармагийг үл дэлгэрүүлэх зарчмын дор ярилцаж тохироогүй ч зөнгөөрөө биесээ олж түшсэн миний хэдэн найзууд намайг чимдэг. Тэгэхээр тэд маань ч бас надад байгаа миний бүх зүйл.

Бусдыг хайрлах, бусдаар хайрлуулах ерөөл жанцантай орчлонд миний амьдралын утга учир ердөө л энэ. Хүний мөс чанартай явахад надад  тийм ч олон зүйл хэрэггүй. Тэдний хайраар би энэ ертөнцөд ирж, зорчиж, басхүү тэдний хайраар үдүүлэн нөгөө ертөнцийг зорихдоо харамсахгүй. Хүн явахын минь утга учир энэ юм. Эргэн тойронд намайг хайрлан байгаа тэдгээр хүмүүс надад буй миний бүх баялаг аа.

Т.Мөнхтунгалаг
2008 оны 2 дугаар сарын 22-ны өдөр /news.mn/

сео ценараскруткаaracer.mobiвзлом пароля почты рамблерчехлы на айфон 5взять быстрый займ онлайн на картуcasino tragamonedas gratis com arescort dubaiHeart slotsтуры в мае в парижвзять кредитную карту в банке возрождениекакие нужно сделать прививки при въезде в танзаниюпутевки на май 2015 цены все включеновосхождение на килиманджаро uaкредитка от дельта банкуденьги в долг под расписку срочноLimassol escortоплата штрафа гаи киевмагазин твой дом каталог товаров и ценыалюминевая кастрюляcartoons for birthday partiesполотенцесушитель водяной купить в москвемонтаж конвекторалечение хламидиоза киевкаркасные дома под ключь

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

“Microsoft” энэ онд 10 мянган ажилтнаа цомхотгоно
Бусад

“Microsoft” энэ онд 10 мянган ажилтнаа цомхотгоно

nomun
2023-01-19
2023: Сэтгүүлчид хиймэл оюун ухаан ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлнэ
Бусад

2023: Сэтгүүлчид хиймэл оюун ухаан ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлнэ

nomun
2023-01-19
Бусад

Oxfam: Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс шинээр бий болсон баялгийн гуравны хоёрыг эзэмшиж байна

nomun
2023-01-17
Лайшев: Монгол шиг нөхөрсөг оронд Валиева гулгаж болно
Бусад

Лайшев: Монгол шиг нөхөрсөг оронд Валиева гулгаж болно

nomun
2023-01-10
“Single’s Inferno” шоуны хамгийн ЧИНЭЭЛЭГ оролцогч Шин Сыл Ги
Бусад

“Single’s Inferno” шоуны хамгийн ЧИНЭЭЛЭГ оролцогч Шин Сыл Ги

nomun
2023-01-05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ
Мэдээ

“Хишиг дүүрэн Цагаан сар” буцаан олголтын аян эхэллээ

munkhzul
2023-02-07
0

ХААН Банк кредит карттай харилцагчдадаа зориулж “ХИШИГ ДҮҮРЭН ЦАГААН САР” буцаан олголтын аяныг өнөөдрөөс энэ сарын 20-ны өдрийг дуустал зарлаад байна. Харилцагч...

Цааш унших
АТГ | Хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл авлигыг гарах гарцгүй болгодог

АТГ | Хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл авлигыг гарах гарцгүй болгодог

2023-02-07
Соёлын биет бус өвийн шинэ жилийн 3900 дэнлүү дэлхийн анхааралд байна

Соёлын биет бус өвийн шинэ жилийн 3900 дэнлүү дэлхийн анхааралд байна

2023-02-07
Грэмми 2023: Улаан хивсний ёслолыг чимсэн оддын хувцаслалт

Грэмми 2023: Улаан хивсний ёслолыг чимсэн оддын хувцаслалт

2023-02-07
Сэм Смит насан туршдаа тэмцсэн “body dysmorphia” өвчнөө ялан дийллээ

Сэм Смит насан туршдаа тэмцсэн “body dysmorphia” өвчнөө ялан дийллээ

2023-02-07

Санал болгож байна

Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон
Мэдээ

Л.Содномдорж: Хуримтлалаа найдвартай, эрсдэлгүй, банкинд хийхийг зорьж ГОЛОМТ-ыг сонгосон

2020-09-23
Инээд юу хэлдэг вэ?
Зөвлөгөө

Инээд юу хэлдэг вэ?

2014-06-02
М.Бундмаа алтан медаль хүртэж, хөнгөн жингийнхний нүүрийг тахаллаа
Спорт

М.Бундмаа алтан медаль хүртэж, хөнгөн жингийнхний нүүрийг тахаллаа

2013-12-06
Мисс Туяамаа хамгийн эрэлттэй оператор
Хүмүүс

Мисс Туяамаа хамгийн эрэлттэй оператор

2013-04-23
Хоёр өөр өнгөтэй нүүр, нүдтэй муур
Сонин хачин

Хоёр өөр өнгөтэй нүүр, нүдтэй муур

2012-08-27
Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
Зөвлөгөө

Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

2015-04-02
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In