Жи-Драгон “Blackpink”-ийн Женни нар үерхдэг

e0bb4a53b95f6e4898bc52e8e1822cd7-1-498x308

Өмнөд Солонгосын алдарт “Big bang” хамтлагийн ахлагч Жи-Драгон охидын  “Black pink” хамтлагийн дуучин Женни нар болзож байгааг “Dispatch” сэтгүүлд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэд үерхээд нэг жил болсон ба Женнигийн ээж нь тэдний үерхлийг дэмждэг гэнэ.

Жи-Драгон, Женни нарын харъяалагддаг “YG Entertainment”-аас “Бид энэ мэдээллийг батлах боломжгүй. Учир нь энэ бол айдолуудын хувийн амьдрал” хэмээн мэдэгджээ . Тус энтертайнмент айдолуудыг хоорондоо үерхэхийг хориглодоггүй.

 

Жи-Драгон өдгөө 32 настай бол Женни 25-тай юм.

“Dispatch” сэтгүүл К-поп оддын болзож, үерхэж буй мэдээллийг хамгийн түрүүнд, баттай мэдээлдэгээрээ алдартай. Тус сэтгүүл энэ 2021 оны эхний өдөр Хён Бин, Сон И Жин нарын үерхлийг зарласан нь дараа нь батлагдсан билээ.

Эх сурвалж: ALLKPOP, DISPATCH


Жи-Драгон “Blackpink”-ийн Женни нар үерхдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.