“Дурлалын вампир”-ийн үлдээсэн сорвийг хэрхэн арилгах вэ?

Capture

Тэр их хүсэл тачаалын тэмдэг нь гэлтэй, хүзүүн дээр чинь өнгөрсөн шөнийн сорви үүсчихэж. Битүү хоолойтой цамц өмсөх боломжгүй зуны улирлыг ч хэлэх үү, асуудал үүсэх нь тодорхой. Гэхдээ зүгээр ээ, чшш! Бидэнд энэ толбыг хурдан арилгах хэд хэдэн нууц арга байна.

- Мөс, хөлдөөгчнөөс гаргасан төмөр халбага зэргээр аль болох хурдан жин тавь. Боломжтой бол 20 минут тавих хэрэгтэй. Хэрвээ халбагаар жин тавих бол олон халбага хөлдөөгчиндөө хийгээд 20 минутын туршид солиод тавиарай.

- Яг толбо үүссэн тэр хэсгээ сойзоор зөөлөн, жигд үрж өгнө. Чанга үрвэл бүр тодотгочихдог учраас зөөлөн үрэх хэрэгтэй. 15 минут хүлээгээд хүйтэн жин тавина. Энэ үйлдлийг 2 удаа давтан хийгээрэй.

- Энэ арга бага зэрэг зовиуртай. Гэхдээ үр дүнтэй. Тухайн толботой хэсгийн арьсыг гараараа сунгаж татна. Нэг гараараа татсан хэвээр нөгөө гараараа зоосоор чанга үрээрэй.

- Тухайн хэсгийн арьсан дээрээ оо түрхэнэ. Хаттал нь түр хүлээгээд зөөлөн даавуугаар үрж, бүлээн усаар угаана. 24 цагийн дараа энэ үйлдлийг давтана.

- Улайсан хэсгийн арьсанд гараараа зөөлөн иллэг хий. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, арьсыг өнгөндөө буцаж ороход тусална. Иллэгийг хийхдээ хоёр хуруугаа ашиглан, гадагшаа тарааж буй мэтээр хийнэ. 5 минутын дараа дотогшоо чиглэлтэйгээр хийгээрэй.

- Нүүрний будаг ашиглан нууж болно. Харин суурь будаг, өө дарагч хоёрыг заавал давхар түрхээрэй.

- Олон хоног болж байгаа ч арилахгүй бол халуун усанд базсан алчуураар жин тавиарай. Энэ үйлдлийг хэд дахин давтаж хийнэ. Энэ аргыг 2-оос дээш хоногийн дараа л хэрэглэхийг анхаарна уу.

- Хэрвээ хэдхэн цагийн өмнө үүссэн толбо бол архийг ашиглаж болно. Нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд, зөөлнөөр хэд дахин арчина. Дараа нь заавал чийгшүүлэгч тос түрхээрэй. Энэ үйлдлийг өдөрт хэд дахин давтан хийж болно.

- Шинэхэн зүсч авсан зуун настаар толботой хэсгийг үрж, иллэг хийж өгнө. Хэрвээ танайд зуун наст байхгүй бол зуун настын гелэн тос, лосьон ашиглаж болно.

- Шинэхэн гадил жимсний хальсыг зүсээд тухайн хэсгийг арьсан дээрээ тавиал 20-30 минут хүлээ. Өдөрт 2-3 удаа энэ үйлдлийг давтана.

- Уруул өнгөлөгч, үзэгний тагла зэрэг бөөрөнхий зүйлсээр арьсандаа тойрог хэлбэрээр иллэг хийж өгвөл шинэхэн толбо тэр дороо арилна.

- “Өөдгүй муу шумуул хазчихсан”, “Чанга маажаад улайлгачихсан”, “Үсээ индүүдэж байгаад санаангүй түлчихсэн” гэх зэргээр гэмгүй худлаа үгсээр хаагаад, өөрөө арилахыг нь хүлээж ч бас болно.


“Дурлалын вампир”-ийн үлдээсэн сорвийг хэрхэн арилгах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.