Өөрөө хийсэн ”Юань шяо” дэндүү амттай

Хятадад билгийн тооллын 01 дүгээр сарын 15-ны өдрийг “Юань шяо”-гийн баяр хэмээн айл бүхэн “Юань шяо иддэг заншилтай. Өөрөө хийсэн “Юань шяо” анхилуун үнэртэй байдаг. Юань Шяо нь өнгө хэлбэрээр адил бус бөгөөд доторх чөмөг нь олон янз байдаг. Хулуу хар кунжутын Юань шяог яаж хийхийг аргыг тантай хуваалцаж байна.

Орц:

Арьс: 100 грамм наалдамхай будааны гурил, 20 грамм цардуул, 30 грамм цагаан элсэн чихэр, 10 грамм гахайн өөх, 100 грамм хулууны нунтаг.

Чөмөг (дүүргэлт): 100 грамм чанасан хар кунжутын үр, 50 грамм чихрийн нунтаг, 50 грамм гахайн өөх.

Хийх арга:

Гадна талыг хийх арга:

Хулууны зүсмэлүүдийг уураар жигнэж, зохих хэмжээний ус нэмээд хулууны нухаш болгон хутгана.

Наалдамхай будааны гурил, цардуул, элсэн чихрийг холино.

Хулууны нухаш нэмээд савхаар сийрэг болтол хутгана.

Хутгасан хулууны зуурмагийг бөмбөг хэлбэртэй болгож, дээр нь гахайн тос хийж, гөлгөр бөмбөлөг болгоно.

Чөмөг(дүүргэлт)-ний хийх арга:

(1) Шарсан хар кунжутын үрийг нунтаг болгож дээр нь элсэн чихэр нэмээд сайтар хутгаад дараа нь гахайн тос хийж бөмбөлөг болгоно.

(2) Дараа нь ашиглахын тулд тус бүрийг 5 граммаар хувааж, жижиг бөмбөлөг болгоно.

Юань шяо хийх арга:

(1) Наалдамхай будааны гурилаар хийсэн гадна талыг жигнэж, нэг нэгжид дунджаар 15 грамм байхаар жинлэнэ.

(2) Жигнэсэн гурилаа гарын алгандаа бөмбөлөг болгон өнхрүүлж, эрхий хуруугаараа нүхэлнэ.

(3) Бэлтгэж тавьсан чөмөг (дүүргэлт)-ийг нүхэнд хийж, дахин бөмбөлөг болгоно.

(4) Ус буцалгасны дараа хэвлэж хийж дууссан Юань шяог хийж, хөвтөл нь болгоно.

(5) Та сайхан хооллоорой.

 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж: Ардын Сайт

Өөрөө хийсэн ”Юань шяо” дэндүү амттай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.