“Гала” хамтлаг 2004 онд байгуулагдан өнгө будгийн хоршлоороо олны анхаарлыг татаж, амархан танигдан гарч ирсэн. Тухайн үед тус хамтлагийн гишүүн Ану сайшаал, шүүмжлэл аль алийг нь Болороогоосоо илүүтэй хүртдэг байв. Найз залуу, спонсорынх нь тухай элдэв яриа өрнөдөг байж билээ. Сүүлдээ “хүүхдийн эрос дуучин” гэдэг хоч хүртэл зүүж үзсэн удаатай.
Тэгвэл тухайн үеийн Ану буюу Ч.Уранхолбоо өнөөдөр хувийн амьдралынхаа хэмнэл, хэв маягаар олны анхаарлыг татан чангаах болсон билээ. Гэрийн эзэгтэй, сошиал маркетер, брэндийн нүүр царай гэхчлэн түүний өөрийн өнгө аясыг сонирхон шохоорхогсод ч цөөнгүй бий.
Тэгвэл Ч.Уранхолбоогийн 15 жилийн өмнөх ба дараах үеийг харьцуулбал тэр хэр өөрчлөгдсөн бэ?