Модель Ж.Энэрэл “Mercedes-Benz” брэндийн шинэ загварын нүүр царай болжээ

bmod

Нью-Йоркийн “Muse” агентлагт харьяалагддаг монгол бүсгүй Ж.Энэрэл загварын ертөнцөд хөл тавиад найман жил болжээ.

Энэ хугацаанд дотоодын томоохон брэндийн нүүр царай болж, гадны олон сэтгүүлийн нүүрийг чимж байв. Тэрээр Нью-Йорк, Милан, Лондон, Парис гээд дэлхийн хамгийн том загварын долоо хоногуудад оролцсон, дэлхийн загварын зах зээлд хамгийн амжилттай яваа монгол модель юм. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сард Парисын загварын долоо хоногт “Хермес”-ийн тайзнаа алхаж байсан юм.

Тэгвэл энэ онд түүний кареерь дахин нэг шатаар дээшилж “Mercedes-Benz C-Class” (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болжээ. Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм.

enerel model


Модель Ж.Энэрэл “Mercedes-Benz” брэндийн шинэ загварын нүүр царай болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.