2022-06-28 22:36
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө Гоо сайхан

Насан туршдаа залуугаараа байлгах гоо сайхны зуршлууд

munkhzul munkhzul
2021-02-26
0 0
0

1a4f38fc5f92683ae80f25ebcc43abb1

“Чи ч наснаасаа хамаагүй залуухан харагдах юмаа” гэж сонсохыг хүсдэггүй хэн байх билээ. Харин үүний тулд чи юу хийж чадах вэ?

Насан туршдаа залуугаараа арьсны төлөө:
-Нас ахих тусам зөөлөн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж занших хэрэгтэй. Учир нь химийн хүнд найрлагууд хүний арьсыг амархан үхжүүлж, хөгшрүүлдэг.

-Өдөр бүр чийгшүүлэгч бүтээгдэхүүн заавал хэрэглэ. Хөгшрөлтөөс хамгаалдаг хамгийн чухал гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн нэг бол чийгшүүлэгч. Тийм учраас 20 наснаас эхлүүлэн чийгшүүлэгч хэрэглэж дадсан байвал сайн. Хуурай арьс үрчлээнд хамгийн өртөмхий.

-Нарны тосыг байнга хэрэглэж занш. Энэ нь маш олон төрлийн хороос нүүрийг хамгаалж өгдөг. Бүсгүйчүүд ихэвчлэн өвөл болон бороо орсон үед нарны тос хэрэлэхгүй орхидог. Гэтэл эдгээр өдрүүдэд ч арьсаа нарны тосоор хамгаалах нь маш чухал байдаг.

-Арьсаа үргэлж залуугаар нь байлгах сүүлийн дадал бол тогтмол гуужуулах. Арьс чангарч, шинэ арьс нөхөн төлжихөд хуучин үхэжмэл арьс нь гуужиж унасан байх ёстой. Мөн өнгөө алдсан өнгөн хэсгүүд унаснаар нялх хүүхдийн арьс шиг нүүрийг гэрэлтэнэ.

Насан туршдаа залуугаараа харагдуулах нүүр будалт:
-Хэзээд сормуусаа сайн тодруул. Бүсгүй хүн хичнээн хөгширсөн ч урт, дэрвэгэр сормуус үргэлжид залуу харагдуулж чаддаг.

-Хэт их хацар өнгөлөгч хэрэглэхээс татгалз. Хүн 40 нас өнгөрөөд ирэхэд өмнөхөөсөө турж, хацрын яс шовойж ирдэг. Үүнийг улам бүр тодруулах нь хөгшин харагдуулдаг.

-Хар биш бор өнгөтэй контур түлхүү хэрэглэж байх нь зүйтэй. Нас явах бүр хар өнгө илүү хөгшин харагдуулах талтай. Харин бор өнгө царайны төрхийг зөөллөж өгдөг.

-Хөмсөгний хувьд ч мөн адил энэ дүрэм үйлчилнэ. Хараар биш бороор хөмсгөө будаж эхлээрэй. -Шаргал суурьтай шингэн энгэсэг сонго. Царайг илүү зөөлөн, гэрэлтэй, залуу арьстай харагдуулдаг.

Насан туршдаа залуугаараа биений төлөө:
-Шүдэндээ анхаарал тавь. Кофе их ууж, тамхи татдаг бүсгүйчүүдийн шүд шарлаж, өнгөө алдсанаар наснаасаа илүү хөгшин харагддаг. Тиймээс шүдээ цагаан хэвээр нь байлгах дэглэмийг сонгож шүд хорхойтох нас өнгөрсөн ч чихэрний хэрэглээндээ хянамгай бай.

– Үсний засалтаа аль болох тогтмол сольж бай. Боломжтой бол 6 сар тутамд үсний засалтаа өөрчил. -Өөрийнхөө нас болон биеийн хэлбэрт тохирсон хувцас сонго. 50-иас дээш настай бол хэт цээжээ ил гаргасан хувцас өмсөхөөс зайлсхий.

-Цайвар өнгийн хувцас өмс. Бараан өнгө улам л хөгшин, уйтгартай харагдуулдаг. Цагаан, ягаан, цэнхэр, ногоон гэх мэт аль болох гэгээлэг өнгийн хувцас сонгож байгаарай.

-Аксессуартаа анхаарал хандуул. Том, зузаан хэлбэртэй хүнд гоёл зүүхээс татгалзаарай. Харин жижиг чамин, хөөрхөн зүүлт, ээмэг сонгож байвал залуухан харагдахад тусална.

-Үнэртэнгээ зөв сонго. Хэт хүнд үнэртэн хөгшин гэсэн мэдрэмжийг шууд бусдад түгээдэг. Усан үзмийн суурьтай үнэртэн хамгийн тохиромжтой.

-Үсээ хэт урт ургуулах хэрэггүй. Мөр дөнгөж өнгөрсөн байхад л болно.

-Буруу сонгосон уруулын будаг бас л нас дарах аюултай. Матте будгаас татгалзаж, гялалздаг, кремен будгуудыг сонгоорой.

-Хүзүүгээ нуух хэрэггүй. V захтай хувцас нь наснаасаа залуу харагдахад тусална.

-Жинсэн өмднөөс хэзээ ч бүү татгалз. Бүх насныхан өмсөхөд тохиромжтой, залуу насны эрч хүч дүүрэн харагдуулна.

-Хатуулгагүй хөхөвчний тухай март. Ямар ч тохиолдолд сайн чанарын, хатуулгатай хөхөвч хэрэглэж, хөхөө сэргэр сайхан харагдуул.

-Гэдэс, гуяны даруулганы ач тусыг гарга. Биеэ цэгцтэй харагдуулах туслах ийм бяцхан зальтай хувцас бэлэн байхад ашиглахгүй өнгөрөөх хэрэггүй.

-Өсгийтэй гутлыг хаях тухай бодох ч хэрэггүй. Өөртөө тохирсон өсгийт өмссөн бүсгүй хэзээд наснаасаа залуу, цэгцтэй, үзэсгэлэнтэй харагддаг.

-Цэх зогс. Түүхэнд нэрээ үлдээсэн сайхан бүсгүйчүүдийг бодоод үз дээ? Тэд бүгдээрээ өөртөө итгэлтэй, нуруугаа цэх байлгадаг. Биеийн буруу поз хөгшин бас гунигтай, сулбагар харагдуулдаг.

Насан туршдаа залуугаараа долоо хоногийн онцлох нийтлэл

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ
Гоо сайхан

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

nomun
2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?
Гоо сайхан

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

nomun
2022-06-28
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
Зөвлөгөө

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

munkhzul
2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?
Зөвлөгөө

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

munkhzul
2022-06-24
Гоо сайхан

Зуны улиралд арьсаа арчлах нь

nomun
2022-06-24

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна
Видео мэдээ

PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

munkhzul
2022-06-28
0

Цааш унших
Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

Та өдөрт хичнээн калори шатаадаг вэ

2022-06-28
Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

Г.Эрдэнэчимэг дуучнаараа нэрлэгдэхээр ханцуй шaмлaн ажилдаа оржээ

2022-06-28
Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

Илүүдэл үсийг хэрхэн зөв авах вэ?

2022-06-28
Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-06-28

Санал болгож байна

Ямар батгыг шахаж болохгүй вэ?
Зөвлөгөө

Ямар батгыг шахаж болохгүй вэ?

2015-08-13
Эрүүл жирэмслэлтийн 12 алхам
Зөвлөгөө

Эрүүл жирэмслэлтийн 12 алхам

2012-09-22
Энэ онд 529 хоёр ихэр, 13 гурван ихэр хүүхэд мэндэлжээ
Мэдээ

Энэ онд 529 хоёр ихэр, 13 гурван ихэр хүүхэд мэндэлжээ

2018-12-21
Хөгжлийн СПОНСОРУУД
Мэдээ

Хөгжлийн СПОНСОРУУД

2015-01-20
Жүжигчин Д.Ганцэцэгийн “гэрэлтсэн гоёл”
Өнөөдрийн онцлох

Жүжигчин Д.Ганцэцэгийн “гэрэлтсэн гоёл”

2016-03-02
Эхийн сүүний 12 ач тус
Зөвлөгөө

Эхийн сүүний 12 ач тус

2018-08-02
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In