“Miracle in Cell No.7” киноны жаахан охин 16 нас хүрчээ

иү

БНСУ-ын алдартай жүжигчин дуучид бэлтгэдэг гэдгээрээ алдартай “YG энтертайнмент” энэ оны хоёрдугаар сарын 19-ны өдөр жүжигчин Кал Су Воны зургийг албан ёсны сайт дээрээ нийтэлсэн байна.

Тэрбээр 2013 онд нээлтээ хийсэн “Miracle in Cell No.7” буюу 7-р өрөөний бэлэг хэмээх нэг ангит кинонд Еэ Син гэх бяцхан охины дүрийг бүтээж, олны танил болж байв. Үзэгчдийн хайртай адтай бяцхан охин одоо 16 настай болжээ. Түүний шинэхэн уран бүтээл нээлтээ хийх гэж байгаа тул хариуцсан энтертайнмент нь ийнхүү шинэ зургууд байршуулсан байна.

Дэвсгэр мэдээлэл: 7-р өрөөний бэлэг киноны зураг авалт анх 2012 оны зургаадугаар сарын 20-нд анхны зураг авалтаа эхлүүлж байжээ. Тус кино театрт нээлтээ хийсэн даруй 12 сая гаруй билет борлуулж чадсан нь бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй солонгос киноны дөрөвдүгээрт бичигдэх үзүүлэлт болж байв.


“Miracle in Cell No.7” киноны жаахан охин 16 нас хүрчээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.