Жүжигчин Чой Жи Ү бяцхан охиныхоо зургийг дэлгэжээ

preg choiӨмнөд Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Ү сүүлийн жилүүдэд нийгмийн сүлжээг нэлээд идэвхтэй ашиглаж байгаа юм. Тэрбээр саяхан нэг нэстай охиныхоо зургийг өөрийн инстаграм хуудастаа оруулжээ.

Зургийн тайлбар хэсэгт “Сайхан шинэлээрэй. Бүгдийнх нь хувьд эрүүл энх, аз жаргалтай жил байх болтугай” гэж бичсэн байна. Тэрбээр “Cosmopolitan” сэтгүүлийн гуравдугаар сард гарах дугаарт өгсөн ярилцлагадаа “Нялх хүүхдийн уйлах чимээнд сэрж өдөржин дэргэд минь байсан өдрүүд саяхан юм шиг санагдаж байна. Одоо охин минь хөл дээрээ алхаж олон зүйлсийг хурдан сурч байгаа” хэмээжээ.

Дэвсгэр мэдээлэл: Анх “Диваажингийн шат” киногоороо олны танил болсон Чой Жи Ү 2018 оны есдүгээр сард өөрөөсөө есөн насаар дүү IT-гийн компанийн  бизнес эрхлэгтэй гэрлэсэн билээ. Ийнхүү өнгөрсөн жилийн тавдугаар сард 46 насандаа анхны охиноо өлгийдөн авсан юм.


Жүжигчин Чой Жи Ү бяцхан охиныхоо зургийг дэлгэжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.