Жүжигчин А.Энхжингийн зургийн учир тайлагдлаа

154762090_1071282510039370_3122192332647464108_n“Этик продакшн”-ы захирал, жүжигчин А.Энхжин нэг гаргүй аймшигтай зургаа өөрийн enhjin.etik инстаграм хуудсандаа тавьж, олон асуултыг араасаа дагуулж, түүнд олон ч хүн санаа зовниж эхлээд байв. Тэгвэл зургийн учиг тайлагдлаа.
Тус продакшны уран бүтээлчид “Үнэн хайр” хэмээх драмын киногоо олны хүртээл болгоход бэлэн болжээ. Харин өнөөх аймшигтай гэж байсан зураг нь энэхүү уран бүтээлийн нэг дүр байжээ.
Үзэгч олныг нэг хэсэгтээ сандаргаж амжсан зургийн тайлалыг 2021 оны гуравдугаар сарын 2-ны өдрөөс буюу маргаашнаас бүх IPTV-гээр гарч эхлэх ”Үнэн хайр”-аас үзээрэй.
“Этик продакшн”, “Dream Entertainment Mongolia”-гийн хамтын энэ бүтээлд аав хүний агуу хайр халамж, сэтгэл зүрх учирсан бэрхшээл бүрийг хэрхэн даван туулж, аз жаргал өөд зүтгэн тэмүүлж байгааг өгүүлнэ. Амьдралын хатуу хөтүүд хэзээ ч үл нугарах тэмцэгч, үрээ гэсэн шантрашгүй хатан зоригт баатар бол аав хүн билээ.

Жүжигчин А.Энхжингийн зургийн учир тайлагдлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.