Тэр надад маш их таалагддаг, гэхдээ тэр орондоо маш муу…

1lqj6f7uqslfuftub2d35cvbfc

Та хоёрын зан харилцаа, бие биенээ гэх сэтгэл бүгд хоорондоо ижилсэн нийцдэг. Гэхдээ ганцхан зүйлээс бусад нь. Тэр бол секс. Хэдий секс бүх зүйл биш ч гэлээ, харилцаанд чухал нөлөөтэй. Хайр дурлалаас гадуурх, энэ хоёрдогч сэтгэл ханамжийг яах вэ?

Эхлээд судалгаа хий
Тийм, ийм байна гэж гомдоллохоосоо өмнө ямар учир шалтгаан байж болохыг судал. Ялангуяа та хоёрын секс эхэндээ гал халуун байснаа сүүлийн үед л хэтэрхий “хурдасчихсан” бол. Зарим эрчүүд бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэх, нойр дутуу явах, стресстэх, ажил ихтэй байх зэргээс орондоо муу байх тохиолдол бий. Тиймээс байж болох шалтгаануудыг харж байгаад, тэдгээрийг арилгах талаас нь хэлээд үзээрэй. Сайн амраах, халамжлах, ярилцаж сэтгэлийг нь зовоож байгаа асуудлыг тайлах гэх мэтээр.

Чиний хувьд “Сэтгэл ханамжтай секс” гэж юу болохыг тодорхойл
Чамд яг ямар секс таалагддаг, юуг хамгийн ихээр хүсч байгаагаа өөртөө тодорхойл. Бас түүний чухам юу нь чамд таалагдахгүй байгааг ч гэсэн. Арга барил нь уу, оршил хийхгүй байгаа байдал нь уу, хэт амиа хичээсэн авир нь уу, эрхтнийх нь хэмжээ юу? Учир нь “Яг юу гэдгийг нь мэдэхгүй ч, нэг л болохгүй байна аа” гэж хэлвэл хайртад чинь бүрхэг бөгөөд ойлгоход хэцүү санагдах болно. Эрхтний хэмжээнээс бусад юуг ч эрчүүдэд ойлгуулж болно. Тэгж тодорхойлсныхоо дараа үүнийгээ хайртдаа илэрхийлэх аргыг ол. Эмзэг цэгийг нь хатгалгүйгээр шүү. “Чамд ямар секс хамгийн их таалагддаг вэ?” гэж эхлээд өөрөөс нь асуувал, тэр хариуд нь чамаас буцааж асуух байх. Асуухгүй байсан ч, “Харин миний хувьд…” гээд хэлэхэд юу нь болохгүй гэж?

Хүсэл сонирхлыг нь тандаж мэд
Магадгүй чи л түүнийг орондоо авьяасгүй гэж бодож байж болох юм. Өөрт нь одоогийн байдал нь хамгийн их таашаал өгдөг ч юм билүү? Чи эрч хүчтэй, сэтгэл догдлуулсан сексэд дуртай байхад чиний залуу удаахан, романтик, аажуухан амраглалд дуртай бол аль нь ч муудаа биш, харин сонирхол нийлэхгүй байгаагаас л болсон байж болно. Ярилцахдаа сексийн лектор шиг сонсогдохоос болгоомжил
“Ингэдэг байхгүй юу”, “Мэддэггүй юм уу”, “Одоо ингэ”, “Дараа нь тэг” гэх мэт хэт сургамжилсан маягаар яривал тэр чамайг маш их туршлагатай бүсгүй гэсэн ганц бодолтой л үлдэнэ. Үүний оронд ярилцахаасаа өмнө сайтар бод. Түүний орондоо хийж байсан яг ямар үйлдэл чамайг галзууруулах дөхөж байсан бэ? Ярианы эхлэлд энэ талаар яривал үргэлжлүүлэхэд дөхөм, бас түүний бардам занг хөндөхгүй.

Ямар ч тохиолдолд үнэнч бай
Өөр эртэй амраглахаас гадна хуурамчаар дур тавих ч гэсэн үнэнч бус байгаагийн илрэл. Хуурамчаар дур тавиад байвал тэр хэзээ ч өөрийгөө тааруухан гэдгээ мэдэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Түүний оронд таалагдаж байгаа үйлдэл бүрийг нь магт. Сексийн харилцаанд хувийн бодол байх ёсгүй. Тэгээд “Сая чи тавьсан уу?” гэж түүнийг асуувал үнэнийг нь л хэлээрэй. Дараа нь “Намайг яавал тавьдгийг би чамд хэлж өгөх үү?” гэж асууж байгаад зааж өгч болно. Тэр чамайг сонсохоос хэзээ ч татгалзахгүй.

Хичээл зүтгэлийн дараа ч…
Хамтдаа хичээсээр өөрчлөлт байхгүй бол салах тухай бодох нь зүйтэй. Сексийн нийцэлгүй хосууд гэрлэж, амьдрал зохиосноор ирээдүйд том алдаа гаргадаг. Ихэнхи бүсгүйчүүд орондоо муу байхыг нэг их асуудал биш гэж боддог ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай шууд холбоотойг мэддэггүй.


Тэр надад маш их таалагддаг, гэхдээ тэр орондоо маш муу…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.