Ц.Оюунгэрэл ХҮН-аас Ерөнхийлөгчид дэвших хувилбар яригдаж байна

712-1614907044oyungerel-(1)

УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд өрсөлдөх эрхийн төлөөх АН-ын сунгаанд оролцоно гэдгээ шинэ он гармагц зарласан билээ.

Мөн тэрээр өчигдөр Ц.Тувааны гэх тодотголтой АН-аас зохион байгуулж буй АН-ын даргын сонгуулийн сунгаанд оролцохоор бүртгүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл Ц.Оюунгэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвших буюу АН-ын дарга болох түвшний  амбиц байгаа нь ил болсон.
Гэвч АН Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа.
Энэ тохиолдолд Ц.Оюунгэрэл ХҮН, МСДН, Зүй Ёс намын “Зөв хүн Электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвших хувилбар Ц.Оюунгэрэл ба ХҮН-ын удирдлагуудын дунд яригдаж эхэлжээ.
Хэдийгээр нууц хэмээж буй ч ХҮН, МСДН, Зүй Ёс намын “Зөв хүн Электорат” эвслээс явуулж буй “Ерөнхийлөгчөө захиалья” санал асуулгад ч Ц.Оюунгэрэлийн нэр дээгүүрт гарч буй гэнэ.
Х.Норов
Sonin.mn

Ц.Оюунгэрэл ХҮН-аас Ерөнхийлөгчид дэвших хувилбар яригдаж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.