ҮСХ: Эмэгтэйчүүдийн 3/1 нь хөдөлмөр эрхэлж байна

5-39

2020 оны IV улирлын байдлаар нийт хүн амын 50 хувийг бүрдүүлж байгаа эмэгтэйчүүдийн гуравны нэг орчим нь хөдөлмөр эрхэлж байна.

Тэдний сарын дундаж цалин 1.1 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эмэгтэйчүүдийн ажлын байрыг салбараар нь авч үзвэл үйлчилгээний салбарт 63.5 хувь, хөдөө аж ахуйн салбарт 22.5 хувь нь ажиллаж байна. Харин аж үйлдвэрлэл, барилгын салбарт 14 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа аж.

2021 оны нэгдүгээр сарын байдлаар ажиллах хүчний оролцоо 57 хувь болж, өмнөх оны мөн үеэс 3.7 пунктээр буурсан байна. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоо 50 хувь, харин эрэгтэйчүүдийн 65.1 хувь байгааг Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурджээ.

Э.Одончимэг

Bloomberg Tv


ҮСХ: Эмэгтэйчүүдийн 3/1 нь хөдөлмөр эрхэлж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.