Тахианы махан шницел хийх жор

1. Орц: 4 хүн
Мах – 4 хэсэг тахианы цээжний мах
Төмс – дундаж хэмжээтэй 4 ширхэг
Оливын тос – 2 амны халбага
Мах бүрэгч нунтаг – 50гр
Пармезан бяслаг – 40 гр /Ногоо үрэгчээр жижиглэн үрсэн байх/
Өндөг – 1 ширхэг /Өндгөө хольж бэлтгэсэн байх/
Давс, перец – хүссэн хэмжээгээр
Зүссэн нимбэг

2. Хийх арга:
Шарах шүүгээгээ 220 хэмд халааж бэлдэнэ. Шинэ төмсөө хальстай нь усанд угаасны дараа зурагт үзүүлсний дагуу хэрчинэ. Саванд хийгээд дээрээс нь давс, перец, тосоо хүссэн хэмжээгээр хийгээд сайтар хутгаж өгөөрэй. Листэн дээр давхарлахгүйгээр тараагаад шаргал өнгөтэй болтол 25 минут шарна.

3. Шилэн аяганд мах бүрэгч, бяслаг, давс, перецээ хольж өгнө.

4. Бэлдсэн махаа өндгөндөө дүрсний дараа дээрх мах бүрэгчтэй хольцондоо хоёр талаар нь сайтар бүрхэж өгнө.

5. Тос хийж халаасан хайруулын тавганд шаргал болтол нь 5 минут орчим шарж болгоно.

6. Таваглахдаа зүсэм нимбэг дээр нь тавьж өгөөрэй.

Тахианы махан шницел хийх жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.