Арьсаа залуу байлгахад туслах 12 ХҮНС

6la2s3ld90h2nl8v2rf506qnhb

Залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд бидэнд үнэтэй гоо сайхны ком хэрэггүй. Харин дараах хүнсний бүтээгдэхүүн байхад л хангалттай гэнэ.


Дүфү

Дүфү нь их уурагтай. Мөн гоо сайханчид арьсаа цайруулахыг хүсдэг бүсгүйчүүдэд дүфү хэрэглэхийг зөвлөдөг.

Чидун жимсний тос

Оливын тос нь өөрөө олон ашигтай гоо сайхны бүтээгдэхүүн юм. Үүнийг “шингэн алт” эсвэл залуу, урт наслалтын бэлгэдэл гэж нэрлэдэг нь зүгээр ч нэг яриа биш.

Яргай загас

Уураг ихтэй энэхүү загас нь үрэвслийн эсрэг, нөхөн сэргээх процессыг хурдасгахад тусалдаг хүнс. Мөн омега-3 тосны хүчил нь хөгшрөлтийн явцыг удаашруулж, арьсны насыг уртасгадаг.

Хулууны үр

Хулууны үр нь Е витамин, омега-3, цайраар баялаг. Эдгээр бодисууд нь асуудалтай арьсанд сайн нөлөө үзүүлдэг.

Бараан усан үзэм

Бараан усан үзэм нь арьсыг чийгшүүлэхэд тусалдаг олон хүчтэй антиоксидант агуулдаг.

Саримс

Түүхий саримс нь халдвар, вирусээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Таны биед бактерийг ялахад тусална. Батга гарахад хүргэдэг бактериудыг үгүй хийнэ.

Авокадо

Авокадод Е витамин ихээр агуулагдах бөгөөд арьс, бие махбодын дархлааг нэмдэг. Бас их өег бүтээгдэхүүн юм.

Брокколи

Брокколи нь маш эрүүл хүнс юм. Нэгдүгээрт, энэ нь илүүдэл жингээс салахыг хүсэж байгаа хүмүүст тохиромжтой хоол юм. Хоёрдугаарт, таны хоолны дэглэмд брокколи байх нь ямар ч үнэтэй тосноос илүүгээр арьсыг баярлуулах болно.

Хүрэн манжин

Хүрэн манжин нь маш их хэмжээний эслэг, витамин, антиоксидант агуулдаг. Энэ нь биеийн хамгийн сайн “цэвэрлэгч” гэдгээс гадна холестериныг бууруулдаг. Мөн хүрэн манжин чанаж болгосны дараа ашигтай шинж чанараа алддаггүй ногоо юм.

Ус

Цэвэр усны ашиг тус маш их. Ус бол хамгийн хямд мөртөө хамгийн үр дүнтэйгээр арьсыг цэвэрлэж, бие махбодын үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг.

Ногоон цай

Ногоон цай нь антиоксидант агуулдаг. Арьсыг чийгшүүлж, эрүүл өнгийг нь хадгалах гайхалтай ундаа юм.

Гаа

Хүнсэндээ цагаан гаа хэрэглэх нь залуужуулах, цэвэрлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Батга гардаг бол гаа хэрэглэхэд энэ асуудлуудыг мартана. Мөн нүүрэндээ гаа бүхий нойтон жин эсвэл тоник хэрэглээрэй.


Арьсаа залуу байлгахад туслах 12 ХҮНС
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.