“Vogue”-Хавар, зуны загварын чиг хандлага

trends2020_01Цар тахалтай холбоотойгоор гэрээсээ ажиллах болсон нь хувцас, загварын салбарт ч ихээхэн нөлөөлж байна. Ямартай ч энэ хаврын тренд загвар өргөн өмд, сул даашинз байх бололтой. Тэгвэл

“Vogue” сэтгүүл 2021 оны эмэгтэй хувцасны загварын чиг хандлагыг ийн тодорхойлжээ.

Хар, цагаан өнгөний хослол хэзээ ч моодноос гарахгүй

Дизайнерууд хар, цагаан өнгө хамгийн их нийцдэг болохыг харуулсаар байна. “Dolce & Gabbana” хар цагаан өнгөний хослуулсан нөхөөс бүхий даашинз,  “Chanel”-ийн энэ хаврын коллекцоос энэ хаврын тренд нь хар цагааны хослол гэдгийг төвөггүй харж болохоор байгаа юм. “Vogueл” ч үүнтэй санал нэгдэж байна.

Нуруу, мөр гарсан загвар

Энэ онд ерөнхийдөө нуруу, мөрөө   ил гаргасан загварууд ноёрхох бөгөөд даашинзын төрөлд ч ийм эсгүүр тренд болох аж. Ялангуяа мөр хэсгийг бүхэлд нь ил гаргасан хатуулгагүй хөхөвч буюу baralette  дизайнер бүрийн шинэ цуглуулгад багтжээ.

 Шал шүргэм урт хормой

Тансаг материалтай, өөгүй чиг шугамтай, минимал үлгэр дууриалалтай атлаа шал шүргэм урт загвар энэ улиралд хүч түрэн орж ирж байна. Диор, Альберта Ферретти, Валентино,  Майкл Корс брэндүүдийн  загварын тайзан дээр энэ жил энэ төрлийн даашинз голчолж байна.

Өргөн өмд

Энгийн боловч тачаангуй хэвээр байгаа Unisex стилүүд, хурц, график шугамтай, бараг л халхавчгүй, задгай гэрэлтсэн загварууд болон өргөн өмд энэ улиралд трэнд болох нь. Иймд  1990-ээд он эргэн ирж байна гэхэд хилсдэхгүй болов уу.

Бэлхүүсийг тодотгосон хажуу хэсгээрээ онгорхой загвар

Энэ онд төрөл бүрийн цоолбортой, биеийн хэсгүүдийг нүцгэлсэн загварууд эрэлт өндөртэй байх бөгөөд нуруу нүцгэлсэн загвараас гадна хоёр хажуу хэсгээрээ цоолбортой даашинзууд хамгийн гол трендүүдийн нэг болж байна.

Корсет эргэн ирлээ

Корсет хэзээ ч моодноос гарахгүй бололтой. Алдарт загвар зохион бүтээгчдийн энэ жилийн загварт корсет мөн л багтжээ.

Судалтай загвар

Burberry-гээс эхлээд олон алдартай брэндүүд энэ хавар, зуны коллекцтоо судалтай загварыг багтаажээ.

Хээтэй даашинз

Жил бүрийн хаврын улиралд цэцгэн хээтэй даашинзууд тренд болдог уламжлалтай ч энэ онд ердийн хээ биш харин 1980-аад онуудыг санагдуулам цэцгэн хээ тренд болохоор байна.


“Vogue”-Хавар, зуны загварын чиг хандлага
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.