ОХУ-ын Батлан хамгаалах яамны ажилтан, 26 настайдаа хошууч генерал болсон бүсгүй олны анхаарлыг татаж байгаа билээ. Уг үзэсгэлэнт бүсгүй яаж 26 настайдаа хошууч генерал болж, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хүрээлэлд орсон нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаа юм.
Гэхдээ түүний талаарх мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яам ихэд нууцалжээ. Марковская гэх овогтой энэ бүсгүйг Сергей Шойгу 2017 онд Батлан хамгаалах яаманд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллахыг урьсан аж. Марковская бүсгүй өнгөрсөн жилүүдэд карьерын шатаар хол алхжээ. Нууцлаг хошууч генерал бүсгүйн талаарх цөөн хэдэн мэдээллийг хүргэе.
Марковская Владивостокт 1991 оны нэгдүгээр сарын 6-нд төрсөн. Түүний эцэг, эхийн талаарх мэдээлэл ч интернэтэд бага. Хүмүүсийн яриагаар бүсгүй Владимир Марковский гэх тамирчны гэр бүлд төржээ. Эцгээс нь өвлөгдсөн эрүүл чийрэг бие бялдар бүсгүйг Батлан хамгаалах яамны чухал ажилтан болоход нөлөөлсөн гэх ярих хүмүүс ч бий.
Марковская сэтгүүлч мэргэжилтэй, “Владивосток” болон “Звезда” сувагт сурвалжлагч, хөтлөгчөөр ажиллаж байжээ. Сергей Шойгу түүнийг хэвлэлийн төлөөлөгчөөрөө их хурдан авчээ. Түүнд хошууч генерал цол олгосон нь ч мөн удаагүй хийсэн үйлдэл юм. 26 насандаа ийм цол авах амаргүй. Армид он удаан жил алба хаасан хүмүүсийн ч хүрэхэд бэрх цолонд хүрсэн Марковскаягийн нууц юу бол?
https://news.zindaa.mn/3m0h