Сэрээд! Дасгалаа хийгээд!

9b414147c08f586dc370197a919b78e6

“Дасгал тогтмол хийж эрүүл дэглэмтэй амьдармаар л байна. Гэтэл гэр, ажилтай ойрхон дасгалын төв байхгүй, ажил оройтож тараад, цаг зав огт олдохгүй юм аа…” Эрүүл, чийрэг болох хүслийг хязгаарлаж, биднийг өдөржин сандал дээр хөдөлгөөнгүй суух руу “уруу татах” шалтгууд ямар ч олон юм бэ дээ. Гэхдээ шалтаг олон байлаа гээд өөрийгөө дийлэх хүслээс маань илүү хүчтэй гэсэн үг биш. Ямар ч байсан бүгдээрээ өглөөний амархан дасгалуудаас эхлэе.

Америкийн Спорт, Эрүүл мэнд, Фитнесийн коллежоос гаргасан сэтгүүл хүний бүх дасгал хөдөлгөөн, гимнастикууд дээр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийсний үр дүнд хамгийн богино хугацаанд, түргэн үр дүнгээ өгөх 12 дасгалыг 7 минутын дотор хийх хөтөлбөр боловсруулжээ.

Эдгээр дасгалыг хийхэд чамд нэмэлт төхөөрөмж хэрэггүй, фитнес зааланд очих ч хэрэггүй, хана, сандал байхад л болно. Дасгал тус бүрийг 30 секунд хийгээрэй.

Дасгал 1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод бэлтгэх байдлаас үсрэхдээ хөлөө хоёр тийш, гараа дээш өргөх. Буцаад гараа доошлуулж, хөлөө ойртуулах гэх мэтээр үсрэх. Энэ дасгал биеийг чинь халаах зорилготой.

Дасгал 2. Хөлдөө мөрний хэмжээний зай авч, нуруугаараа хана налж суух. Эхний хэдэн секунд маш амархан боловч анхлан хийж буй хүмүүст гуя салганах гэх мэт хариу үйлдэл үзүүлэх нь түгээмэл, 30 секунд тэсээрэй.

Дасгал 3. Гар дээр суниалт.

Дасгал 4. Зурагт үзүүлснээр гэдэсний таталт хийх.

Дасгал 5. Сандал дээр хөл тус бүрээрээ ээлжлэн гарах. Эрчимтэй хурднаар мөн 30 секунд хийгээрэй.

Дасгал 6. Суулт.

Дасгал 7. Зурагт үзүүлсний дагуу сандал дээр суниалт хийх.

Дасгал 8. Тохой, өлмий дээрээ тулан бүх биеэ эгцээр чангалан доош харж хэвтээд 30 секундын турш тухайн байрлалдаа хөдөлгөөнгүй барих.

Дасгал 9. Өвдгөө өндөрт өргөн байрандаа гүйх.

Дасгал 10. Хайчин суулт, 2 хөл дээрээ ээлжлэн хийх.

Дасгал 11. Энгийн гар дээр суниалт хийгээд эргээд өндийхдөө өрөөсөн гараа дээш өргөн, биеэ хажуу тийш хазайлгах. Хоёр гар дээр ээлжлэн хийгээрэй.

Дасгал 12. 8-р дасгалтай төстэй гэхдээ биеэ хажуу тийш эгцлэн өрөөсөн тохойн дээрээ тулаад 30 секунд тогтох. Хоёр талдаа тус бүр 15 секунд барих.

Эдгээр нь биеийн бүх хэсгийн булчинд нөлөөлөхөөр сонгогдсон дасгалууд юм. Яг одоо ч босоод хийж чи чадна! Харин маргаашнаас эхлээд өглөө сэрээд хүйтэн бүлээн шүршүүрт орсны дараа юмуу нүүр, цээжээ хүйтэн усаар шавшсаны дараа хийж хэвшээрэй. Өдрийн бүтээмжинд чинь эрс өөрчлөлт гарна.

Яагаад хүн бүхэн дасгал хийхэд сайхан биетэй, эрүүл чийрэг болно гэдгээ мэддэг хэрнээ үргэлж шалтаг хэлж хойшлуулдаг эсвэл эхлүүлээд дундаас нь хаядаг вэ? Зүгээр л энэ бүхэн бидний тууштай бус, залхуу зангаас үүдэлтэй. Бүх хүн сайхан бие бялдрыг мөрөөддөг хэрнээ, яг тийм болоход их хэмжээний хөдөлмөр, цаг хугацаа шаардагдана гэдгийг бодолцолгүй ямар нэг амар хялбар арга хайсаар байдаг. Чиний шалтгаан маш үнэмшилтэй, үнэхээр яах ч аргагүй мэт санагдаж байна уу? Үнэн хэрэгтээ хариулт нь “Үгүй!” юм. Чи зүгээр л хөлсөө урсгаж, тэвчээрээ шалгаж дасгал хийх дургүй байгаа болохоороо л хийхгүй байгаа юм шүү!

Эмэгтэй хүн бүр сайхан харагдахыг хүсдэг хэрнээ яагаад зөвхөн зарим нь сайхан байж чаддаг вэ? Учир нь сайхан харагдахад маш их тэсвэр тэвчээр, хөдөлмөр, тууштай байдал хэрэгтэй байдаг юм. Амжилт!


Сэрээд! Дасгалаа хийгээд!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.