Миний буруу байсан юм биш биз?

1lqj6f7uqslfuftub2d35cvbfc

Бид араар тавилтын шалтгааныг зөвтгөх гэсэнгүй. Харин араар тавилтын сэдэл төрөх хүртэл хүчтэйгээр нөлөөлдөг хүчин зүйлүүдийг бид өөрсдөө бий болгох тохиолдол олон гэдгийг л зөвөөр ойлгуулахыг хичээлээ.

Гэр бүл бүрэн бүтэн байхад хэн хэнээс нь хичээл зүтгэл шаарддаг. Эхнэр нөхрийн харилцаанд зааг үүсч, халуун дотно харилцаа, хайр энхрийлэл, хардалт, галзуу секс фантаз гэх мэт гэр бүлийн хүнээсээ авч чадахгүй бүхнээ өөр хүнээс хайж эхлэх тэр үед араар тавилт үүсдэг. Харин ямар ч тохиолдолд араар тавьсан хүний зуун хувь буруу байдаг гэж бодох нь өрөөсгөл. Харин би ядаж ганц хувь нь ч гэсэн хууртагдсан хүнээс шалтгаалсан байх магадлалтай гэж бодож байна. Яагаад гээч:

Түүний биед хүрэхээ багасгах:
Хадам эцэг эхтэйгээ хамт амьдарч байгаа хосуудад ийм асуудал тулгардаг. Бүсгүйчүүд өмнөх шигээ хоёулхнаа байгаа биш гэдгээ мэдэж байгаа учраас эцэг эхийнхээ хажууд хайрттайгаа хангалттай нялуурч чаддаггүй. Хайрын харцаар нэгнээ ширтэн, санаандгүй байхад үнсэх, хааяа эрхлэх гэх мэт үйлдлүүд нэг л мэдэхэд цөөрсөөр байдаг. Харин энэ нь яваандаа…

Түүнийг энхрийлж дуудахаа болих:
Гэрлээд багагүй хугацаа өнгөрснөөс болсон уу, үр хүүхэдтэй болоод намба суусан гэж боддогоос болсон уу, юутай ч нэгнээ дууддаг дотно нэрээ хэрэглэхээ болих нь түгээмэл. Гэтэл тэр үүнийг хамгийн ихээр хүсч байсан бол яах вэ? “Тэгвэл надад энийгээ хэлэхэд л болох байсан шүү дээ” гэж бодож байгаа байх. Ердөө л юу дутагдаад байгааг эрчүүд өөрсдөө ч мэдээгүй учраас л хэлээгүй юм шүү дээ.

Хардах/Үл хардах:
Гудамжинд таарсан бүсгүй бүртэй харддаггүйг чинь мэдэлгүй яахав. Гэхдээ нэг багийн хамт ажилладаг бүсгүйтэй утга учиргүй, өдөр шөнөгүй хардах хэрэггүй. Урт удаан хугацааны дараа утгагүй ч гэсэн “Нэгэнт л хардахаас хойш, надад итгэдэггүйгээс хойш бидний дунд юм болсон, болоогүй хамаа байна гэж үү” гэх бодол эрчүүдэд төрдөг. Харин эсрэгээрээ огт харгүй байх ч бас асуудал үүсгэх нь бий. Хүн өөрийн хамгийн хайртай, эрхэм нандин зүйлээ бусдаас харамлаж, хамгаалдаг. Харин нөхөртөө бүрэн итгэж байгаа гэх шалтгаанаар өөдөөс нь өдөлтийн харц илгээж байгаа тэр бүсгүйгийн талаар юман чинээ тоохгүй өнгөрч болохгүй. Ийм тохиолдолд нөхөрт өөрийгөө чиний амьдралд чухал биш, онцгой байр суурьтай биш, яаж ч байсан үл хайхрагдах хүн юм шиг мэдрэмж төрдөг. Чамайг ч гэсэн залуучууд байнга өдөж хоргоогоод байхад нөхөр чинь “Аан, тэгж л байдаг юм” гэсэн янзтай байвал муухай санагдахгүй гэж үү? Зүгээр л “Бүсгүйчүүд ч миний хайрыг зүгээр байлгахгүй юм аа. Гэхдээ би байгаа юм чинь тэд нарт боломж байхгүй л дээ” маягийн хөнгөхөөн л анхаарал хандуулахад болох байсан ч байж мэднэ.

Үл тоох:
Монгол гэр бүлд хүндэтгэл гэдэг зүйл өндөр ач холбогдолтой. Гэр бүлийн ноён нуруу болсон гэрийн эзний хэлсэн бүхнийг няцааж, бүтэхгүй талыг нь түрүүлж харж, хүүхдүүдийнх нь дэргэд таагүйгээр дуудаж, “Манай энэний хийж чаддаг зүйл гэж юу байхав” гэх мэтээр дорд үзэх бүрт тэр чамаас асар том зайд холдон одож байдаг. Тиймээс л тэр өөрийг нь хүндэтгэдэг, эрх мэдэлтэй эр хүн гэдгийг нь мэдрүүлэх хүнийг хайж эхэлдэг.

Найздаа ойртуулах:
Чи ч төгс нөхөртэй азтай бүсгүй шүү. Гэхдээ энэ бахархмаар аз жаргалаа бусдад хэт зарлан тунхаглах хэрэггүй. Нөхрөө хэнтэй араар тавьсныг нь мэдээд бүсгүйчүүд нүд чихэндээ ч итгэхгүй байх үе бий. Төгс төгөлдөр нөхрийнхөө тухай магтан ярьдаг байсан тэр найз бүсгүйчүүдийн нэг нь тэнд байх тохиолдол өндөр учраас л тэр. Түүнийгээ хорвоод хосгүй гэдгийг өөр хэн нэгэнд ярих бүрт хэн нэгэн булаахаар төлөвлөж байх магадлал өндөр.

Араар тавьсан гэдэгт “итгэлтэй байх”:
Эгч, эмэгтэй дүү, найз бүсгүйчүүдийнхээ амнаас найз залуу, нөхрүүд нь араар тавьсан тухай тасралтгүй сонсож байсан тохиолдол бий юу? Эсвэл фэйсбүүк дээрээс эр хүйстэй хүн бүр хайртыгаа ядаж нэг удаа ч болов араар нь тавьж үзсэн байдаг тухай уншиж байсан байх. Энэ бүх мэдээллээр өөрийгөө дүүргэж хайртынхаа хийсэн үйлдэл бүхнийг анзаарч, асуудалтай зүйл илрэхийг хүлээж байдаг бүсгүйчүүд бий. Өөрөөр хэлбэл ямар ч асуудалгүй үед хуурсан мэтээр буруутгаад байвал тэдэнд тийм ч сайхан санагдахгүй. Тодруулбал дээр дурдсанчлан “Нэгэнт л хардахаас хойш бидний дунд юм болсон болоогүй хамаа байна гэж үү” гэх бодол төрж эхэлдэг.

Мэдээж ихэнх хувь тэр хүний төлөвшил, бодлоос хамаарч байгаа. Гэхдээ 1 хувь ч болтугай бидний буруугаас болсон байвал, ядаж тэр ганцхан хувийнхаа алдааг засах нь л бидний хамгийн сайн хийж чадах зүйл юм.


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Миний буруу байсан юм биш биз?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.