Нохойны жентельмен хүзүүвч хийцгээе

1. Ашиглагдах зүйлс:
• Хүүхдэд зориулсан цахилгаантай юм уу хавчдаг зангиа
• Ах, найз залуугийн чинь өмсөхөө больсон цамц
• Даавууны наалт (Velcro гэж бичээд google-дээд үзээрэй)
• Хайч
• Халуун цавуу

2. Алхам 1: Цамцны зах хэсгийг хайчилж ав.

3. Алхам 2: Захаа яг арынх нь гол хэсгээр тэнцүү хайчил.

4. Алхам 3: Даавууны наалтаа хуваасан захныхаа хоёр ар дээр цавуудаж тогтооно. Наадгийг нь нэг талд, наалддагийг нь нөгөө талд гэсэн үг. Яг хаана нь цавуудахаа олохын тулд нохойныхоо хүзүүг хэмжих хэрэгтэй болж магадгүй.

5. Алхам 4: Хавчдаг юм уу, цахилгаантай зангиагаа нохойныхоо биеийн хэмжээнд тохируулж богиносго.

6. Алхам 5: Богиносгоод илүү гарсан хэсгийг нь хайчилж авна. Нугалж цавуудах жаахан хэсгийг үлдээгээрэй.

7. Алхам 6: Зангиагаа захандаа нааж тогтоогоод бэлэн болно.

8. Энэ хөөрхөн жентельмен нохдын эгнээнд чинийх багтаасай гэж хүсч байна уу?

Нохойны жентельмен хүзүүвч хийцгээе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.