
1. Ашиглагдах зүйлс:
• Хүүхдэд зориулсан цахилгаантай юм уу хавчдаг зангиа
• Ах, найз залуугийн чинь өмсөхөө больсон цамц
• Даавууны наалт (Velcro гэж бичээд google-дээд үзээрэй)
• Хайч
• Халуун цавуу
• Хүүхдэд зориулсан цахилгаантай юм уу хавчдаг зангиа
• Ах, найз залуугийн чинь өмсөхөө больсон цамц
• Даавууны наалт (Velcro гэж бичээд google-дээд үзээрэй)
• Хайч
• Халуун цавуу
2. Алхам 1: Цамцны зах хэсгийг хайчилж ав.
3. Алхам 2: Захаа яг арынх нь гол хэсгээр тэнцүү хайчил.
4. Алхам 3: Даавууны наалтаа хуваасан захныхаа хоёр ар дээр цавуудаж тогтооно. Наадгийг нь нэг талд, наалддагийг нь нөгөө талд гэсэн үг. Яг хаана нь цавуудахаа олохын тулд нохойныхоо хүзүүг хэмжих хэрэгтэй болж магадгүй.
5. Алхам 4: Хавчдаг юм уу, цахилгаантай зангиагаа нохойныхоо биеийн хэмжээнд тохируулж богиносго.
6. Алхам 5: Богиносгоод илүү гарсан хэсгийг нь хайчилж авна. Нугалж цавуудах жаахан хэсгийг үлдээгээрэй.
7. Алхам 6: Зангиагаа захандаа нааж тогтоогоод бэлэн болно.
8. Энэ хөөрхөн жентельмен нохдын эгнээнд чинийх багтаасай гэж хүсч байна уу?