2022-06-26 17:12
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Бүсгүй та эргэлзэлгүй яв, зүгээр л зоригтой гэгч нь яв! (номын тэмдэглэл)

munkhzul munkhzul
2021-03-22
0 0
0

6d3d16930b500b1fd48337651486e161

Гэрт байгаад л байгаа хэрнээ, яг зөв цагтаа өөрөө эзэндээ “уншигддаг” номнууд байдаг аа даа? Хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн, Нам Ин Сүгийн “Бүсгүй та эргэлзэлгүй яв” ном ч бас эдний нэг байсан юм. Явах хэрэгтэй гэдгээ мэдээд байгаа хэрнээ л дассан сэтгэл гэдэг хүлээсээр хашигдчихсан байсан надад энэ номыг уншсан явдал нь мэдэж байгаа хэрнээ мартсан байсан зүйлээ эргэн санасан бас нэгэн аялал байлаа. Өөртөө чухал санагдсан санаануудыг түүвэрлэн бичсэн тэмдэглэлээ чамтай хуваалцъя:

“Замд гарах” гэж юу гэсэн үг вэ?
-Амьдралын замаа хараахан олж чадаагүй байгаа мянга мянган залуу бүсгүйчүүдэд хамгийн хэрэгтэй зүйл нь хүмүүсийн харилцаа, үзэл бодолд хэт автсан байдал, өөрт тохирохгүй ажлын байр, өөрийгөө чадваргүйд тооцох хандлага, буруу зүйлийг дахин давтдаг зан чанар зэргээсээ холдож, өөрийнхөө хүссэн амьдралаар амьдрах явдал билээ. Энэ бүхнээс ангижирч амжилтанд хүрч, аз жаргалтай болохыг хүссэн бүсгүй чамд хэлэх амьдралын шинэ саналыг энэ номоор хүргэхийг зорилоо.

-Аялал болон амьдралын өргөн уудам далайг амжилттай туулья гэвэл насан туршдаа буюу ямагт явахаар зэхэж байх ёстой. Мөн түүнээсээ таашаал, эрч хүчийг авч чаддаг байх ёстой. Аялал гэдэг бол алдартай газар очиж хөлийн мөрөө үлдээх явдал биш. Таньж мэдэхгүй орон зайд өөрийнхөө өөр нэг талыг олж харах явц юм. Тэгэхийн тулд их бэлдэх хэрэгтэй. Виз, онгоцны билет зэргийг хэлж байгаа юм биш, аялж байгаа газартаа нүд, чих, сэтгэлээ нээж, удаан, мөн бага багаар тэр газартаа уусаж орох ёстой. Тэгэж чадвал эцэст нь зорьсон газартаа хүрээд “алдартай газарт ирлээ, хар, үз, зураг дар” гэсэн тогтсон хэв маягаас гарч, зорьсон газрынхаа гүнд орж, уг газартаа өлгийдүүлж чадна. Ингэж аялалд бэлдэж чадсан хүн өөрийн очихыг хүсч байгаа газар нь ямар газар болохыг, очоод юу хийхийг хүсч байгаагаа сайн мэдэж байдаг. Ийм хүн Парист очоод Эйфелийн цамхагаар дайрахгүй өнгөрсөн ч харамсдаггүй. Өөрийнхөө уулзахыг хүссэн хүмүүстэй уулзаж, мэдрэхийг хүссэн зүйлээ мэдэрсэн учраас тэр шүү дээ. Бэлтгэлээ сайн базааж чадаагүй бол хэт яараад хэрэггүй. Хамгийн чухал нь хаана очсон гэдэгтээ бус би тэндээс юуг олж авав гэдэгтээ байгаа юм.

-Бага багаар явах бэлтгэл үргэлж хийдэг, энэ байдалд дасал болсон хүн байрнаасаа хөдөлдөггүй хүнээс илүү аз жаргалтай байдаг. Үргэлж явах бэлтгэл хийнэ гэдэг хэцүү биш үү гэж үү? Огтхон ч тийм биш, харин ч одоо байгаа байрандаа талархах, бахархах сэтгэл төрүүлэх нь олонтаа. Явах бэлтгэл хийх хүн хамгийн түрүүнд юунаас холдох ёстойгоо өөрөө олж илрүүлэх ёстой.

-Хүүхдийнхээ сургуулийн багшийг муулж хов ярихаас хэтрэхгүй гэрийн эзэгтэй болох уу, дур сонирхлоо дагаж амьдрах уу гэдгээ эртнээс тодорхойлж ямар ч нөхцөл байдалд автаж шийдвэрээ гуйвуулалгүй хүсч буй амьдралаа сонгохын тулд одооноос явахдаа бэлдэж эхэл.

-Замд гарах гэдэг үгийн ард ямар нэг нарийн утга байхгүй. Замд гарах бол замд гарах. Ажлаа өөрчлөх, албан тушаал солигдох, гадаад уруу сургуульд явах, аялал, салалт зэрэг амьдралд чинь өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай бүх зүйлсийг үүнд хамруулж ойлгож болно. Үнэндээ хүн дасал болсон зүйлээсээ салах дургүй сэтгэл зүйн чиг хандлагатай байдаг. Өөрийгөө тойрсон таагүй зүйлүүдээс ангижирч чадвал өөрчлөлт аяндаа бий болно. Өөрөөр хэлбэл одоогийнхоосоо арай дээр болохыг хүсвэл урьдын зүйлсээ эрс шулуухан хаяж чадах явдал юм.

Яаж замд гарах вэ?
-Холдох ёстой гэдгийг мэдээд байгаа хэрнээ, тэр зүйл нь юу болохыг өөрөөсөө эрээд олохгүй бол гадны хүчин зүйлээс хайж эхэл.

-Хүрэх газрынхаа талаар итгэл найдвар, сонирхол өвөртлөхгүйгээр утга учиртай аялал хийж чадахгүй. Аялал гэдэг аялах чадвартай хүнд л зам зааж өгдөг зүйл юм.

-Замд гарах шалтгаан нь зүгээр л замд гарахын тулд биш эцэст нь хүрэхийн төлөө байдаг гэдгийг хэзээ ч бүү март.

-Чи одоогийнх шигээ шийдвэр гаргаж, өөрчлөлт хийхээс айсан хэвээрээ байх юм бол дургүй ажлаа сольсон ч гэсэн шинэ ажилдаа бас л сэтгэл хангалуун бус байх магадлалтай. Харин бүхнийг гартаа авсан цагт одоогийнхоо ажилд ч өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх арга зөндөө олдоно. Чиний угаах зүйлийг хэн ч чиний өмнөөс ялгаж өгөхгүй гэсэн үг. Чи зөв “аялал”-д гарахыг хүсч байвал өөрийгөө олон талаас нь таньж мэдэн, бүрэн хариуцлага хүлээсэн ч чадахаар үедээ шийдвэр гарга. Чамд одоо хэрэгтэй зүйл нь замд гарах уу, үлдэх үү гэдэгтээ гол нь биш өөрийгөө зөв замд гарах чадвартай хүн болгон хүмүүжүүлвэл одоогийн санаа зовоож буй зүйлс чинь аяндаа шийдэгдээд эхэлнэ.

-Чи ямар ч зүйлд өөрөө шийдвэр гаргаж үзээгүй бол тухайн ажил буруудахад түүний хариуцлагыг зүгээр л бусдад тохчихно, чиний гаргасан шийдвэр биш байсан тул гэмшиж, илүү сайн болох гэж хичээх ч хэрэггүй байдаг.

-Орхин одох ёстой зүйлээсээ ангижрах алхам юу ч хийхгүй мөртлөө дороо дэвхцээд л байдаг гэдэг хичнээн мулгуу, харамсмаар хэрэг билээ. Хүмүүс хүсээгүй орчин нөхцөлдөө байгаад л байдаг шалтгаан нь юу вэ, үнэхээр дургүй бол гомдол, бухимдлаар дүүрэн ертөнцөд амьдраад л байх хэрэг байна уу? Хүмүүс байрнаасаа холдож чадахгүй шалтгаан мянган ширхэгийг ч жагсаахад бэлэн байдаг. Гэтэл зогсонги байдалд байгаа нь өөрөө түүнээсээ холдон явахыг хүсдэггүйд эсвэл хүссэн ч чин сэтгэлээсээ хүсдэггүйд байдаг байна. Яагаад гэвэл холдон одохыг хүсэх тэр мөчид туулж өнгөрүүлэх хэрэгтэй болдог зүйлүүд, жишээлбэл одоог хүртэл харьяалагдаж байсан орон зай болон нөхцөл байдалд өөрийгөө өөрчлөх ёстой гэсэн сэтгэлийн дарамт, сэтгэл зовнил зэргийг даван туулах сэтгэлийн хүч байдаггүй.

-Хаяж гээх ёстой зүйлээ гээгээд зөвхөн сонгосон зүйлдээ анхаарал хандуулан ажиллаж эхэлмэгц ажил аяндаа хөнгөрч, бүр сонирхолтой болохыг чи туршаад үзээрэй.

-Явах бас ч учиртай, зүгээр л явахын тулд бүү яв. Одооны нөхцөл байдлаас залхаад, энэ бүхнээс холдмоор санагдаад явбал зорьсон газартаа хүрсний дараа сэтгэлийн хоосон орон зайгаа юугаар ч нөхөж чадахгүй байдалд орж магад. Энэ бол жинхэнэ “аялал” биш зугтаалт юм. Хүмүүсийн нийтлэг бодлоос ялгаатай нь бид одоо байгаа нөхцөл байдалдаа ямар нэг хэмжээгээр талархаж чадаж байж замд гарах хэрэгтэй юм. Зөвхөн өөрчлөлт хийж байна гэсэн бодлоор явах тухай юм. Энэ тохиолдолд эргээд харамсахгүй. Одоо сайхан байгаа ч миний үнэхээр хүссэн зүйл тэнд байгаа учраас би явж байна гэсэн бодол төрөхгүй тохиолдолд байгаа байрандаа өөрийгөө олтлоо үлдэх хэрэгтэй. Байгаа газраа үзэн ядаж явбал тухайн сөрөг бодол нь шинэ газраа сонгоход саад болж, байдал огтхон ч дээрдэхгүй байж мэднэ.

-Амьдралаас хэт их юм битгий шаард. Нэг хувийг олж аваад түүнийгээ мэдэрч чаддаг байхад хангалттай. Өдөр тутмын амьдралаасаа хөгжөөн цэнгээн биш баяр баясгалан олж ав. Бид 0.7 хувийн хушга орсон талхыг гурилаар хийсэн талх гэдэггүй хушганы талх л гэдэг. 1 хувийн шоколад, 40 хувийн сүү орсон кофег сүүтэй кофе гэдэггүй мока гэдэг. Үүн шиг маш жижиг ялгаа ямар нэг юмны шинж чанарыг бүхэлд нь өөрчилдөг нь бидний амьдрал буюу аялалтай ижил юм.

-Заримдаа амьдралд бүх юм бүтээд, сайжраад байхад л цаашдаа энэ байдлаа хэвээр хадгалж чадахгүй байх вий гэсэн сэтгэл зовнил, санасан хэмжээнд хүрэхгүй байна бол сэтгэлээр унах үе тохиолдоно. Энэ үед одоо байгаа аз жаргалтай байх явдалд өөрийгөө дасгах хэрэгтэй. Бас цаашдаа ямар ч нөхцөл байдалд орсон аз жаргалаа хадгалахын тулд хичээх хэрэгтэй.

-Амьдрал гэдэг тийм ч найрсаг зүйл биш ч гэсэн бодсон шиг тийм хатуу зүйл бас биш. Арай дээр үнэ цэнэтэй зүйлийг зорин, дасал болсон өөрийнхөө зүйлсийг орхиод ирсэн хүмүүст зоригийг нь үнэлэн тэр хэмжээнд тохирсон шан өгдөг гэдэгт итгээрэй.

Жич: Номыг уншсан нь надад йогтоо зоригтойгоор бүртгүүлэх, өөр ажилтан байхгүй гэсэн шалтгаанаар намайг уяад байсан хуучин ажлаасаа нэгмөсөн гэрээгээ цуцлаад, ямар ч орлогогүй байж магадгүй ч миний мөрөөддөг зүйлсийг эхлүүлж байгаа шижигнэсэн залуустай нийлэх урам зоригийг өгсөн юм. Дээрх бол “Бүсгүй та эргэлзэлгүй яв” номны түүвэрлэсэн тэмдэглэл учраас бүхэл санаа нь чамд бүрэн ойлгогдохгүй байж магадгүй. Тиймээс номыг нь авч уншаарай. Ямар ч байсан харамсахааргүй цаг хугацаа өнгөрөх болно.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
Зөвлөгөө

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

munkhzul
2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?
Зөвлөгөө

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

munkhzul
2022-06-24
Гоо сайхан

Зуны улиралд арьсаа арчлах нь

nomun
2022-06-24
ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс
Зөвлөгөө

ЗӨВЛӨМЖ: Зуны улиралд идвэл зохих хоол хүнс

munkhzul
2022-06-21
Нүүрээ будаж сурч байгаа охидод өгөх зөвлөгөө
Гоо сайхан

Нүүрээ будаж сурч байгаа охидод өгөх зөвлөгөө

munkhzul
2022-06-16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Дуучин Т.Амина УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогджээ
Хүмүүс

Дуучин Т.Амина УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогджээ

2017-08-07
Биеэ нэг шинжээд үзэх үү?
Зөвлөгөө

Биеэ нэг шинжээд үзэх үү?

2019-01-22
Загвар өмсөгч Кара Делевиний нууц авъяас олныг гайхшруулжээ
Видео мэдээ

Загвар өмсөгч Кара Делевиний нууц авъяас олныг гайхшруулжээ

2015-07-21
Мадонна супер-гонорар авч Орост ирнэ
Урлаг

Мадонна супер-гонорар авч Орост ирнэ

2012-03-05
Үе үеийн мундаг эмэгтэйчүүдийн хэлсэн үгс
Зөвлөгөө

Үе үеийн мундаг эмэгтэйчүүдийн хэлсэн үгс

2015-03-09
ХҮНСНИЙ СОДА-ЫГ ГЭР АХУЙД ХЭРЭГЛЭХ НЬ
Зөвлөгөө

ХҮНСНИЙ СОДА-ЫГ ГЭР АХУЙД ХЭРЭГЛЭХ НЬ

2015-09-29
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In