Жин хасахад чинь туслах 6 төрлийн өглөөний цай

Өглөөний цай бол бүхэл өдрийг чинь “даадаг” хамгийн чухал хоол. Тиймээс турахыг хэчнээн хүсч байсан ч алгасч болохгүй. Тэгвэл дархлаа сулрах, өдөр нь илүү их идэх, хоол боловсруулах систем муудах, бүтээмж багасах зэрэг олон сөрөг үр дагавартай. Харин түүний оронд эдгээр 6 төрлийн эрүүл өглөөний цайнаас сонгоорой. Аль нэг нь чамд тохирч л таарна:

1. Цайны цаг хүртэл цатгалан байх хэрэгтэй бол:
Чихэргүй, цөцгийтэй тараг бол биднийг дүүргэж чадах хамгийн эрүүл хүнс. 200 гр цөцгийтэй тарганд 15 гаруй грамм уураг агуулагддаг, тэгсэн хэрнээ 100 гаруйхан л калоритой учраас тэр. Нэг аяга цөцгийтэй таргийг самар юм уу, лийр мэтийн эслэгээр баялаг жимстэй хольж цайлаарай.

2. Гялс амжуулах хэрэгтэй бол:
Хэрвээ чамд үнэхээр өглөөний цайнд зориулах зав олддоггүй бол хатаасан жимс, үзэм, самар, овъёосоор хийсэн амттанаас нэг хайрцгийг аваад гэртээ аваад тавьчих. Уураг, антиоксидант, эслэгээр баялаг мөртлөө чамайг огтхон ч таргалуулахгүй.

3. Хэрвээ чи үд болтол өлсдөггүй бол:
Бие чинь өглөөний цай огт нэхдэггүй байсан ч чи ходоодоо хоосон байлгаж огт болохгүй. Тиймээс жимс, сүү, тараг, зөгийн бал ашиглан өөртөө смүүти хийж уучихаад гарч байгаарай. Амин дэм, шим тэжээлүүд нь чамайг эрүүл, дархлаа сайтай байлгахынхаа хажуугаар үдийн цайн дээр хэт их идэхээс чинь сэргийлнэ.

4. Фитнесст шургуу хичээллэдэг бол:
Биеэ идэвхтэй ажиллуулдаг бүсгүйчүүдэд булчинг нь нөхөн сэргээх хүнс хэрэгтэй. Үр тариатай вафли, самрын тос, гадил жимс, тослог багатай сүү зэргийг зэхэхэд фитнессчдэд зориулагдсан өглөөний цай бэлэн болно.

5. Аль болох хурдан 5 кг хасмаар байгаа бол:
Өглөөг бодисын солилцоог сайжруулах нэг аяга ногоон цай, хоёр өндгөөр эхлүүлээрэй. Нарийн боов, боорцогны оронд өндөг идэх нь жин хасах магадлалыг 65 хувиар нэмэгдүүлдэг.

6. Өтгөн хатдаг бол:
Овъёостой өглөөний цайг нэрс, хад, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг жимсгэнэтэй хольж цайлаарай. Жин хасах, хоол боловсруулах тогтолцоогоо сайжруулах хоёр зорилго чинь хоёулаа биелэх болно.

Жин хасахад чинь туслах 6 төрлийн өглөөний цай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.