NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Торонто Репторс талбайдаа Хьюстон Рокетс багтай тоглож 117-99 харьцаагаар Рокетс хожлоо. Улмаар тэд 20 дараалсан хожигдлоо зогсоосон бөгөөд улирлын 12 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийн 14-рт бичигдэж байна. Эсрэг баг 17 хожил, 26 хожигдолтой болж дорнод бүсийн 11-рт эрэмбэлэгдэж байна.
Тус тоглолтод Рокетсоос гарааны таван тоглогчид бүгд 12-оос дээш оноог авсан бол тэдний дундаас Жаесеан Тате 22 оноог авч тэргүүлжээ. Эсрэг багаас Фред Ванвлийд 27 оноог авчээ.
Бусад тоглолтууд
Кливленд 105 : 119 Сакраменто
Миннесота 103 : 112 Оклахома-Сити
Сан-Антонио 97 : 100 Шарлотт
Мемфис 132 : 126 Бостон
Хьюстон 117 : 99 Торонто
Милуоки 140 : 113 Индиана
Чикаго 95 : 120 Юта
Клипперс 119 : 110 Атланта