Хаанаас гарсан нь үл мэдэгдэх галаас болж хэдхэн секундын дотор хүн шатаж үнс болдог тохиолдол аль эртнээс хойш гарч байсан гэдэг. Хүний бие өөрөө асан, шатаж байх үед галын температур 3000 градус хүрдэгийг тогтоожээ.Хачирхалтай нь шатаж байгаа хүний хажууд байсан амархан шатах эд материал /цагаан хэрэглэл, хөвөн, цаас/ нь зүв зүгээр байдаг.
Өөрөөр хэлбэл орондоо унтаж байгаа хүн галд шатаж байхад түүний цагаан хэрэглэл, хөнжил дэвсгэр нь яагаачгүй байдаг нь сонирхолтой. Яг ийм зүйл 1992 онд Сиднейн гал унтраагч Рон Прайст тохиолджээ. Түүнийг орондоо авалцан шатаж нас барахад түүний цагаан хэрэглэл, дэр нь огт зүгээр байсан ба дэргэд нь 1м-ийн зайтай байсан шүдэнз ч асаагүй байсан нь гайхал төрүүлдэг.
1950 онд Мексикийн шүүх нэгэн сонирхолтой хэргийг таслан шүүжээ. Зочид буудлын эзэгтэйн нөхөр болон Ороско гэгчийг олон хүний нүдэн дээр эхнэрээ амьдаар нь шатаасан гэж буруутган, цаазаар авах ялтулгажээ.
Тэр орой үйлчлүүлэгчид зочид буудлын нэгдүгээр давхрын бүүдгэр гэрэлтэй танхимд ханан пийшин дээр галууны мах шаран хооллох гээд сууж байв. Эзэгтэйн нехөр шарж буй галууны савхин буйдан сандал дээр суун олныг ажиглаж байлаа. Гэтэл нам тайван байдлыг эзэгтэйн чанга дуу эвдэв. Эзэгтэй суусан сандал дээрээ татвагнан нүдээ бүлтийлгэн амь тэмцэж байхад түүний бие дээгүүр цахилгаан гялалзаж байв. Агшин зуурт эзэгтэй алга болж, бүв бүтэн үлдсэн буйдан сандал дээр түүний үнсэнд дарагдсан хувцас л үлджээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар ч юугаа ч мэдэхээ байсан нөхрийг нь баривчлан авч одов.
Судлаачдын хэлснээр, пирокенезийн золиос болсон хүмүүсийн бие цогцос тэр чигтээ үнс нурам болтлоо шатдаггүй аж. Хэдхэн жилийн өмнө Монголд, Аранжин гэх малчин залуу хээр зам дээр шатжээ. Түүний цогцсыг суугаа чигээр нь олсон байна. Цогцосны гар, бүх бие нь нилдээ зууралдсан нялцгай зүйлээр бүрхсэн байжээ. Хамгийн гайхалтай нь, түүний өмсөж явсан хувцас нь шатаагүй байсан бөгөөд цогцос нь хав хар, занданшсан маягтай байв. Нас барсан малчин залуугийн хөрш нь дараах сонирхолтой зүйлийг ярьжээ.
“Би малаа туугаад түрүүлээд явсан. Тэгээд түүнийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь буцаад очтол тэр замын хажууд явган суугаад нүдээ аньчихсан өмд нь шувтарчихсан байсан. Түүнийг бие засаж байгаа юм болов уу гээд дөхеөд очтол нүүрс шиг пад хар болчихсон байхыг анзаарсан. Түүний араас шинэхэн ялгадаснаас утаа гарч байсан.
Би тусламж гуйхаар ойролцоох тосгон руу давхисан юм, Харин Аранжингийн хамаатан садангууд нь цогцсыг нь модон дамнуурга дээр тавих гэсэн боловч тэр нь шатжээ. Цогцсыг авч дамнуургыг үзэхэд банз нь шатаж харласан байсан гэсэн. Тэгээд цогцсыг нь хөртөл хүлээхээс өөр аргагүй болжээ. Сэжигтнээр баригдсан хөршийг нь хорьж, сэжигтний оронд мөн л бөөн үнс, нүүрс болчихсон яс л угтсан байна.
1969 онд Метцель гэх нэгэн эр Люксембургийн жижиг гудамжинд өөрийн машиндаа сууж байгаад хэдхэн секундийн дотор үнс нурам болтлоо шатжээ.
Канадын Апьберта тосгонд бүр ч хачирхалтай явдал тохиолдов. Ушүнь Мелби хэмээх хүний хоёр ихэр охин, бие биенээсээ километрийн зайнд өөр өөр газарт байхдаа нэг агшинд зэрэг шатсан явдал байв.
1993 оны хавар Перугийн жижигхэн хот Орельяногийн оршин суугчид бүтэн сайны залбиралдаа ирсэн байсан хүмүүс нэгэн аймшигт явдлын гэрч болцгооно гэж санасангүй. Тэднийг харж байтал индэр дээр номлолоо уншиж байсан санваартан гараа дээш өргөсөн чигээрээ хөшиж орхив. Түүний цээжнээс гал авалцан, бие нь шатаж буй зулын гал мэт бүхэлдээ галд бүрхэн шатах нь тэр. Айж, цочирдсон сүсэгтнүүд нэг нэгийгээ дайран гишгэж сүмийн хаалган дээр овоорон шахцалдан галаас амьд гарах гэж зүтгэж байлаа. Гэсэн ч сүм болон сүсэгтнүүд галын аюулд өртсөнгүй.
Харин шатсан санваартны индэр дээр түүний хувцас нь шатаагүй бүв бүтнээрээ байсан ч дотор нь бөөн үнс нурам л үлджээ. Энэ аймшигт явдлыг хожим сүсэгтнүүд, “Санваартан дайрлаганд өртөснөөс л болсон” гэх маягийн зүйл ярих болов. Тэд санваартныг хийсэн нүглийнхээ төлөе бурхан тэнгэрийн шийтгэлийг амслаа гэдэгт эргэлзэхгүй байхад, зарим хэсэг нь ламтан номын ёсоо умартан, нууцаар порно кино үздэг байсан мэтээр цуурцгааж. Нөгөө хэсэг нь бүр ламын хувцас өмссөн ад чөтгөр байсан хэмээн үзэж байжээ. Гэвч гэрчүүдийн ийм маягийн мэдүүлэгт цагдаа нар яаж ч яадсангүй, хэргийг золгүй явдал гэж үзээд хаахаас өөр арга байсангүй.
“Ад чөтгөрийн гал” буюу пирокенез нь хий хоосон ярианы үр дүн биш, харин бодит баримт мөн. Хэдийгээр физик, химийн байр сууринаас ийм зүйл байх боломжгүй ч, амьдрал дээр болсоор л байлаа.
Хүний биеийн гуравны хоёр нь ус байдаг ба түүнийг шатаахын тулд хүний биенд байхааргүй их хэмжээний энерги шаардагдана. Зөвхөн хүний цогцсыг л шатаахад 2000 градус халуунаар, дөрвөн цагаас доошгүй хугацаа хэрэгтэй байдаг. Тэгэд ч ийм хугацаанд шатсаны дараа араг ясыг нунтаглаж бутлах шаардлагатай байдаг.
Ийм шаталтыг тайлах гэж дэлхийн олон эрдэмтэд толгойгоо гашилгаж байгаа боловч үр дүнд хүрэхгүй, зөвхөн таамаг таамаглалаас хэтрээгүй л байна.
Саяхан японы эрдэмтэн Ито нэгэн таамгийг дэвшүүлжээ. Түүний бодлоор пирокенезийн шалтгаан нь цаг хугацааны урсгалын өөрчлөлт гэж үзжээ.Жирийн байдалд хүний бие, тодорхой тооны хэмжээний дулааныг боловсруулан гаргаж орчиндоо цацруулдаг. Гэхдээ хэрэв бидний организмын дотор ямар нэгэн шалтгаанаар гэнэт байгалийн физик процессууд огцом удааширч /атомын хөдөлгөөн ч гэсэн/, харин арьсны гадаргуу дээр тэдний хурд тогтмол хэвээрээ байх юм бол боловсруулан гаргаж байгаа дулаан нь зүгээр л орчиндоо цацарч амждаггүй бөгөөд ингэснээрээ хүнийг үнс болгодог ажээ.
Сүүлийн үед цөөнгүй эрдэмтэд ерөөсөе зөгнөлт байр суурийг баримтлах болсон. Амьд эс дэхь энергийн эх үүсвэр нь термоцөмийн урвал байдаг. Тэд тодорхой нөхцөл байдал организмын эд эсэд үл мэдэх атомын бөмбөг дэлбэрэлтэй адил энергийн процесс үүсгэдэг. Тэр нь дэргэдэх материйн молекулд нөлөөлдөггүй.
Inet.mn