Хүн бүр өдөр бүр аз жаргалтай байх боломжтой

happy

Бид өдөр бүр аз жаргалыг мэдрэх боломжтойг, анзаарч чадвал баяр баяслыг мэдрэх зүйл бидний эргэн тойронд үргэлж байдгийг энэ жил улам ихээр ухаарлаа.Олон улсын Аз жаргалын өдөр энэ сарын 20-нд тохиосон. Үүнтэй холбогдуулан таныг аз жаргалтай болгох өдөр бүр хийх дадлаас хуваалцаж байна.

БУСДАД ТУСЛАХ
-“Авахаасаа өгөх нь хамгийн сайхан” гэсэн  үг байдаг. Хэдийгээр бид өөрийн асуудалд хамгийн эхэнд анхаарал тавихаар төрсөн ч бусдын туршлага бидний нүдийг илүүтэйгээр нээдэг. Мөн бусдад санаа тавьж, туслах нь хамгийн сайхан зүйл юм. Тиймээс цусаа хандивлах, хэн нэгэнд урам зориг өгөх захидал бичих, өвчтэй хөршдөө хоол хийж өгөх зэрэг нь бусдад тусалж байгаа энгийн жишээ юм.  Баяр баясгалан  бол хамгийн хурдан бусдад тардаг зүйл билээ.
ҮРЭХЭЭСЭЭ ӨМНӨ ХАДГАЛАХ
-Амралтад явах, загварлаг хүрэм авах, гоо сайхны салонд очих гэсэн хийхийг үргэлж хүсдэг зүйлдээ зориулан мөнгө хадгалах хэрэгтэй. Ингэхдээ юунд зориулж хадгалж байгаагаа гэр бүлийнхэн, найз нөхөддөө хэлээрэй.  Энэ нь үрэхээсээ илүү таны хадгаламж нэмэгдэх тусам аз жаргалтай болоход тань тустай.
ХАМГИЙН ИХ ТААЛАМЖТАЙ ҮЕЭ МЭДЭХ
-Амьдралынхаа хамгийн их жаргалтай, таньд тааламжтай байдаг мөчүүдэд талархаж сурах нь чухал. Ингэснээр юу таньд баяр баясал бэлэглэж, амьдралын хамгийн сайхан “амт”-ыг мэдрүүлдэгийг таньж мэдэх болно.
ГЭНЭТИЙН БЭЛГЭНД “ТИЙМ” ГЭЖ ХЭЛЭХ
-Амьдралдаа шинэ зүйлийг нэвтрүүлэх болгондоо “тийм” хэмээн хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Тухайлбал, шинэ зоогийн газар орох, шинэ клубт элсэх, сайн дурын ажиллагаанд оролцох, очиж үзээгүй газраа зочилж үзэж, шинэ хүмүүстэй танилцаарай. Ийм дурсамжуудыг эргэн дурсахад таньд хамгийн их аз жаргал бэлэглэх болно.
Б.Од
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүн бүр өдөр бүр аз жаргалтай байх боломжтой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.