Уран гулгалтын ДАШТ: Хос үзүүлбэрт Оросын тамирчид тэргүүлжээ

1 (1)

Шведийн Стокгольм хотноо болж буй Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний багц медалиудын эзэд тодорлоо. Вести агентлагийн мэдээлснээр Оросын тамирчид болох Анастасия Мишина, Александр Галлямов нар хос үзүүлбэрийн төрөлд алтан медаль хүртжээ.

Тэд уран гулгалтын карьераа эхэлснээс хойш анх удаа ийнхүү алтан медаль хүртсэн байна. Анастися Мишина болон Александр Галлямов нар хос үзүүлбэрийн төрөлд богино болон чөлөөт хөтөлбөрийн дүнгээр нийтдээ 227.59 оноо авч хамгийн өндөр үр дүн үзүүлжээ.

Хоёрдугаар байранд Хятадын хос  Суй Вэньжин, Хань Цун нар 226.71 оноотойгоор орсон байна.

Харин гуравдугаар байранд мөн л Оросын тамирчид болох Александра Бойкова, Дмитрий Козловский нар 217.63 оноотойгоор орж, хүрэл медалийн эзэд болжээ.

Түүнчлэн Оросын Евгения Тарасова, Владимир Морозов нар дөрөвдүгээр байранд орсон байна.

Дараагийн багц медаль эмэгтэйчүүдийн ганцаарчилсан гулгалтын тамирчдад очих юм. Энэ төрөлд мөн л Оросын тамирчин тэргүүлж байгаа бөгөөд Анна Щербакова богино үзүүлбэрийн дараа энэ төрөлд оноогоороо өнгөлж яваа аж.


Уран гулгалтын ДАШТ: Хос үзүүлбэрт Оросын тамирчид тэргүүлжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.