Өрөөний өнгө хүүхдийн зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ?

хүүхдийн_өрөө

Өнгө нь урам зориг өгөх, тайвшруулах, баярлуулах, уурлуулах ч чадвартай. Ялангуяа хүүхэд нь өнгөний нөлөөнд илүү мэдрэг байдаг учраас хүүхдэд илүү нөлөөлдөг байна. Тийм учраас хүүхдийн өрөөнд зөв өнгө сонгох нь маш чухал юм. Тэгвэл өнгө хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар бяцхан мэдээлэл хүргэж байна.


1. УЛААН ӨНГӨ: Анхаарал төвлөрөх чадварыг сайжруулна

Улаан өнгө эрч хүч, баяр баяслын өнгө.Тархийг баясгаж, хөөргөж, эрч хүчтэй болгож, зүрхний хэмнэлийг нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч, хэт их улаан өнгө нь түрэмгүй зан авирыг өдөөж, анхаарал төвлөрөх чадварыг алдагдуулдаг байна.

2.УЛБАР ШАР: Өөртэй итгэлтэй, нээлттэй бие даасан байдлыг дэмжинэ

Улбар шар өнгө нь түгээмэл хэрэглэдэг өнгө биш юм. Энэ өнгийг дийлэнхдээ буруугаар ойлгох хандлагатай байдаг. Гэсэ хэдий ч, улбар шар өнгө нь дулаахан, нөхөрсөг, залу насны өнгө учраас хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой өнгийн нэг юм. Энэ нь өөртөө итгэх итгэл, нээлттэй байдал, бие даасан байдлыг дэмждэг. Энэ өнгөний байгалийн шинж чанар нь хүүхдийг болон түүүний найзуудыг тайвшруулж, эвтэй байлгаж, харилцах, хамтрахыг дэмжин уриална.

3.ШАР ӨНГӨ: Идэвхжүүлэлт, анхаарал төвлөрөх чадвар, санах ойг нэмнэ

Шар өнгийг бид баяр хөөр, аз жаргалын өнгө гэж үздэг. Судалгаагаар шар өнгө нь идэвхжүүлэлт, анхаарал төвлөрөх чадвар, санах ойг нэмдэг байна. Гэсэн хэдий ч, хэт их шар өнгө нь уур, уцаарыг өдөөдөг болохыг анхаараарай.

4.НОГООН ӨНГӨ: Хүүхдийн унших хурд, утгыг ойлгох чадварыг сайжруулна

Байгалийн, тайван ногоон өнгө нь хүүхдийг тайвшруулна. Ногоон өнгө нь хүүхдийн унших хурд, утгыг ойлгох чадварыг сайжруулдаг гэж судлаачид олж мэджээ.

5.ЦЭНХЭР ӨНГӨ: Уур уцаарыг бууруулна

Цэнхэр өнгө нь улаан өнгөний яг эсрэг нөлөө үзүүлдэг. Цэнхэр өнгө нь уур уцаар, түрэмгий мэдрэмжийг бууруулж, зүрхний хэмнэл, цусны даралтыг бууруулдаг. Ялангуяа гэнэтийн огцом цочмог түргэн зантай хүүхдүүдэд цэнхэр өнгө илүү тохиромжтой гэнэ.

6.НИЛ ЯГААН: Урам зориг, бүтээлч сэтгэлгээ, мэргэн ухааны өнгө

Нил ягаан өнгө нь амбиц, өөртөө итгэх итгэлийн өнгө юм. Энэ өнгө нь урам зориг, бүтээлч сэтгэлгээ, мэргэн ухааны өнгө. Гүн гүнзгий, сэтгэл хөдөлгөм энэ өнгө нь хүүхдийн мэдрэг, мэдрэмжтэй байдал, урам зоригийг хөгжүүлнэ. Хэрвээ хүүхэд угийн мэдрэг бол, энэ өнгийг ашиглах хэрэггүй.

7.ЯГААН ӨНГӨ: Тайвшруулах өнгө

Охидын өрөөнд ягаан өнгийг илүү хэрэглэдэг ч, энэ нь хүйс хамаарахгүй хүүхдийг тайвшруулах ач тустай өнгө юм.

8. ДУЛААН ӨНГӨ: Тохилог, тав тухыг өдөөнө

Дулаан өнгө нь аз жаргал, тав тух, тохилог байдлыг бий болгодог. Энэ нь орон зайг илүү нээлтттэй, том болгож харагдуулдаг. Дулаан өнгө нь дан ганц бор, шаргал өнгөөр хязгаарлагдахгүй.

9. ХҮЙТЭН ӨНГӨ: Тайвшруулна

Хүйтэн өнгийг зарим хүмүүс эмнэлэг шиг орчин үүсгэдэг гээд дургүй байдаг. Гэсэн хэдий ч, цайвар, хүйтэн өнгө нь мөн л тайвшруулах үр дүнг хүүхдэд үзүүлдэг байна. Энэ өнгө нь орон зайг том харагдуулдаг. Хүтйэн өнгөнд зөөлөн өнгийг хольж өгснөөр халуун дулаан, тав тухтай мэдрэмжийг өгнө.


Өрөөний өнгө хүүхдийн зан төлөвт хэрхэн нөлөөлдөг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.