Жүжигчин Б.Замилангийн шинэ уран бүтээл “Эх нутгийн дуу” цацагдаж эхэллээ

8614394db19b0eeee04a18849a8d94b8-597x600

“Говийн домог” киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрээр олны танил болсон Б.Замилангийн шинэ уран бүтээл болох “Эх нутгийн дуу” цацагдаж эхэллээ.

Уг дууны аялгууг Б.Замилангийн аав Д.Болор-Эрдэнэ /Хүн театрын захирал/ Япон Улсад олон жил ажиллаж, амьдарч байх үедээ 2007 онд зохиосон бөгөөд 2020 онд М.Болд /“Bro’s records” студийн захирал “Дэлхий” хамтлагийн продюсер/ үгийг шинээр бичиж продюсерлон олноо хүртээл болгож байна.

Б.Замилан нь 2014 онд Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөж, СУИС-ийн тайз, дэлгэцийн жүжигчний ангид суралцаж байх хугацаандаа “UBS” телевизийн бүрэн хэмжээний “Говийн домог” уран сайхны киноны гол дүр “Эгээрэл” гүнжийн дүрд тоглосон юм.

Мөн киноны “Зүрхний амраг” дууг дуулж, үзэгчдийн хүртээл болгож байсан. Одоо МУИС-д суралцаж байгаа бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох “UBS” телевизийн ээлжит уран бүтээл “Нарны садан” киноны гол дүр “Гиймэл”-ийн дүр дээр ажиллаж, зураг авалт амжилттай явагдаж байгаа аж.

Ийнхүү жүжигчин Б.Замилангийн “Эх нутгийн дуу” хэмээх шинэхэн уран бүтээлийг та бүхэндээ хүргэе.


Жүжигчин Б.Замилангийн шинэ уран бүтээл “Эх нутгийн дуу” цацагдаж эхэллээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.