2022-07-03 23:06
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Спорт

М.Уранцэцэг гавьяатын бас нэгэн шинэ амжилт

munkhzul munkhzul
2021-03-31
0 0
0

712-1616991937unnamed

Гүржийн Тбилиси хотод болж өндөрлөсөн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний хоёр өдөр Монголын жүдочдоос хоёр алт, нэг хүрэл медаль авав. Нийт 83 орны 530 гаруй жүдоч оролцсон тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар нар алт, 66 кг-д Г.Хэрлэн хүрэл медалиар энгэрээ мялааж, чансаагаа ахиулав. М.Уранцэцэг гавьяат эхний даваанд хийлээд Италийн София Петитто, Румыний Моника Унгурену нарыг ялснаар хэсгээ тэргүүлсэн. Улмаар хагас шигшээд Словенийн Маруса Стангарыг, финалд Италийн Франческа Миланиг тус тус илүүрхсэнээр алтан медалийн тавцанд зогсов. Урнаа гавьяат “Их дуулга” тэмцээнээс долоо дахь алт, зургаан мөнгө, таван хүрэл, нийт 18 медальтайгаар нэгэн шинэ амжилт тогтоов. Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал “Их дуулга” тэмцээнээс Словенийн алдарт жүдоч Тина Трстеняк 17 медальтайгаар дээд амжилтыг эзэмшдэг байлаа. Тэгвэл М.Уранцэцэг гавьяат Тбилисийн “Их дуулга”-д түрүүлснээр түүний амжилтыг эвдсэн юм. “Их дуулга”-аас хамгийн олон алтан медаль хүртсэн жүдоч бол Японы Наохиса Такато. Өдгөө 27 настай, дэлхийн гурван удаагийн аварга Н.Такато нийт 13 медаль түүснээс 11 нь алт юм. Харин М.Уранцэцэг долоон алтан медаль зүүсэн амжилтаараа зургаадугаарт жагсаж буй. Гэхдээ түүнтэй ижил амжилт үзүүлсэн зургаан жүдоч бий.

Үүнээс гадна олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар тэмцээний хоёр дахь өдөр 73 кг-д түрүүлснээр Ташкентад үзүүлсэн амжилтаа давтав. Ингэснээр тэрбээр “Их дуулга” тэмцээнд гурав ба түүнээс дээш алт авсан Монголын хоёр дахь жүдоч болсон юм. Эхнийх нь мэдээж М.Уранцэцэг гавьяат билээ. Өдгөө 25 настай Ц.Цогтбаатар гурван жилийн өмнө Екатеринбургийн “Их дуулга”-д түрүүлснээр энэхүү ангиллын тэмцээнээс анхны алтан медалиа зүүлж байлаа. Дараа жил нь Парисын “Их дуулга”-д финалдсан ч мөнгөн медалийн эзэн болсон юм. Олон улсын жүдо бөхийн холбооноос цуврал тэмцээн зохион байгуулж эхэлсэн 2009 оноос хойш “Их дуулга” тэмцээнд нийт 15 монгол жүдоч алтан медаль авч байв. Тэдний долоо нь хос түрүү авсан бол гурав түрүүлсэн эрэгтэй анхны жүдочоор Ц.Цогтбаатар тодорч байна. Харин нийт медалийнхаа тоогоор Цогтоо гуравдугаарт жагсаж байна. Тэрбээр гурван алт, хошой мөнгө, гурван хүрэл медаль авсан үзүүлэлтээр Х.Цагаанбаатар, Д.Амартүвшин нарын хамт (медалийн чанараар жагсаавал дээр нь гарна) бичигдэнэ. Нийт медалийнхаа тоогоор М.Уранцэцэг (18), Д.Сумъяа (11) тэргүүлдэг аж.
Б.Мөнхзул
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв
Оддын амьдрал

Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв

munkhzul
2022-07-02
МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой
Спорт

МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой

munkhzul
2022-07-02
Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд
Загвар

Энэ зуны хамгийн ХАЛУУХАН тренд

munkhzul
2022-06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус
Зөвлөгөө

Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

nomun
2022-06-29
Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм
Зөвлөгөө

Зуны улирлын зөв хооллолтын алтан дүрэм

nomun
2022-06-29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
Халамж хүндэтгэл байхгүй, яв зайл гэж хөөж байгаа хүн суухаараа байнга л хөөх байх
Зөвлөгөө

Халамж хүндэтгэл байхгүй, яв зайл гэж хөөж байгаа хүн суухаараа байнга л хөөх байх

munkhzul
2022-07-02
0

Би найз залуутайгаа 2 жил гаран үерхээд нэг гэрт ороод сар ч болоогүй байна. 2 жилийн хугацаанд юм юм л...

Цааш унших
Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв

Топ модель Э.Сэлэнгэ сүйт бүсгүй болж нижгэр хурим хийв

2022-07-02
МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой

МАРИЯ ШАРАПОВА: Аливаа зүйлийг 100 хувь хийхийн тулд 200 хувь хичээх ёстой

2022-07-02
Амттай шорлог хийх таван жор

Амттай шорлог хийх таван жор

2022-07-01
ДУУЛИАН | Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

ДУУЛИАН | Сон Еэ Жин анхны хүүхдээ тээж буйгаа ЗАРЛАЛАА

2022-07-01

Санал болгож байна

Том хөхтэй бүсгүйчүүд фото

Том хөхтэй бүсгүйчүүд фото

2014-03-26
Бусад

Хөлдсөн ухаалаг утсыг зөв гэсгээх арга

2021-11-16
“Яг түүн шиг” шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)
Видео мэдээ

“Яг түүн шиг” шоуны 5 дахь дугаарын үнэмлэхүй ялагч С. Гантогоо (Rita Oberoi- Jimmy Jimmy Aaja)

2017-05-01
“ОБ ПЛАСТИК” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ж.ОТГОНБАЯР ЗАМ ТАВЬЖ ӨГСӨНГҮЙ ХЭМЭЭН ГЭМГҮЙ БҮСГҮЙГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Мэдээ

“ОБ ПЛАСТИК” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ж.ОТГОНБАЯР ЗАМ ТАВЬЖ ӨГСӨНГҮЙ ХЭМЭЭН ГЭМГҮЙ БҮСГҮЙГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ

2018-03-02
Агаар цэвэршүүлэх тасалгааны 5 ургамал
Зөвлөгөө

Агаар цэвэршүүлэх тасалгааны 5 ургамал

2016-11-01
Нүүрний арьсаа арчилцгаая
Гоо сайхан

Нүүрний арьсаа арчилцгаая

2014-07-15
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In