БНСУ-ын бас нэг од хүчирхийлэлд буруутгагдаж, ЗАМНАЛ НЬ ДУУСАВ

MV5BNjhiYmFhYTgtOGRlNC00ZmYwLThkODktNmY2MzJhMmJiNGFhXkEyXkFqcGdeQXVyNDY5MjMyNTg@._V1_

БНСУ-ын одод дунд сургуульд байхдаа бусдыг дээрэлхэж, дарамт учруулж байснаа хүлээн зөвшөөрч эхэлсэн. Тэд буруугаа хүлээж, уучлалт гуйснаар карьер нь нуран унаж байгаа гэхэд болно. Саяхан Өмнөд Солонгосын волейболын үндэсний шигшээ багийн ихэр тамирчид дунд сургуульд байхдаа үеийнхээ хүүхдүүдийг дээрэлхдэг байсан нь илчлэгдэж, шигшээ багаасаа хөөгдсөн билээ. Тэд одоо Токиогийн олимп болон 2021 оны үндэстнүүдийн лигт оролцох БНСУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахгүй.

Мөн “River Where the Moon Rises” киноны эрэгтэй гол дүрийн жүжигчин Ким Жи Сү сургуулийн хүчирхийллийн асуудалтай байснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан. Түүний жүжигчний замнал бүрхэг болж, уг олон ангит кинонд Ким Жи Сүгийн оронд жүжигчин На Ин Ү тоглохоор болсон. Кинонд Ким Жи Сүгийн тоглосон хэсгүүдийг багасгаж, түүнийг аль болох бага гаргах аж.

Тэгвэл уржигдар “The World of the Married” киноны од, 29 настай Шим Ин Ү-гийн замнал мөн дуусгавар болов. Бүсгүй сургуулийн орчны хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйлаа.

Дунд сургуульд Шим Ин Ү-тэй хамт сурч байсан А гэгч “Би дунд ангид сурч байхдаа Шим Ин Ү-гээс болж ангийнхандаа гадуурхагддаг байсан. Бие махбодийн хүчирхийлэл биш ч сэтгэл санааны хувьд маш хүнд хүчирхийллийг уриалсан хүн нь Шим Ин Ү байсан” гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Үүний дараа жүжигчин Шим Ин Ү Инстаграмдаа “Өмнө нь миний буруу үйлдлээс болж сэтгэлийн шарх авсан найзаасаа уучлалт гуйж байна. Сурагч байхдаа юу ч бодолгүй хэлсэн үгс болон хийсэн үйлдэл найзад маань удаан хугацааны сэтгэлийн шарх болж болно гэдгийг ойлголоо. Би өнгөрсөн амьдрал болон одоо байгаа байдлынхаа талаар их бодож тунгаалаа. Одоо ч болов найзаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуймаар байна. Бас хойшид хэн нэгэнд сэтгэлийн шарх өгөх зүйл хийхгүй байхыг хичээх болно. Одооноос илүү дээр, сайн хүн болохын тулд хичээх болно. Та бүхний санааг зовоосонд уучлаарай” гэж бичжээ.

Шим Ин Ү-гийн хамгийн сүүлд тоглосон JTBC телевизийн “The World of the Married” цуврал чамгүй нэр алдарт хүрсэн. Жүжигчин бүсгүй удахгүй JTBC телевизийн “Fly High Butterfly” цувралд тоглохоор болоод байсан юм. Харин одоо түүний жүжигчний замнал эргэлзээтэй болоод байна.

https://news.zindaa.mn/3nie


БНСУ-ын бас нэг од хүчирхийлэлд буруутгагдаж, ЗАМНАЛ НЬ ДУУСАВ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.