Хаврын улиралд үсээ арчлах арга

us-1

Хавар, намрын улиралд хамгийн хэцүү асуудлуудын нэг бол мэдээж үс байдаг. Салхинд хийсч, шороонд дарагдаж, харах тусам улам л гандаад эхэлдэг. Эрс тэрс уур амьсгалтай манай орны нөхцөлд охид, бүсгүйчүүд бүгдээрээ л эрүүл, гялалзсан үстэй, сэтгэл хангалуун алхахыг эрмэлздэг. Тиймээс гэрийн нөхцөлд хамгийн энгийн аргаар үсээ зөв арчлах зөвлөгөөг та бүхэндээ хүргэж байна.

-Долоо хоногт хоёр удаа үсэндээ тэжээл өгөх хэрэгтэй. Үүнийг гэрийн нөхцөлд хийж болно. Оливын тосыг өндөгтэй хольж үснийхээ угт түрхэх нь хамгийн сайн тэжээл болдог.

-Тэжээлийн тосыг өндөгтэй юмуу, витамин В12-той хольж түрхвэл үр дүн сайн өгдөг.

-Хонь, ямааны толгой хуйхалж, хуйхыг нь идвэл үс хурдан бас өтгөн ургадаг аж. Мөн өлөн элгэн дээрээ хонины шарсан элэг идэж байх нь халцарсан үсийг эргүүлэн ургуулах гол тэжээл болдог.

-Үсэндээ тохирох шингэн саванг сонгож байгаарай. Хавар болж агаар хуурайшиж байгаа болохоор үс тань бас л хуурайшина. Тиймээс тохирох шингэн савангаар угааж, тэжээлийн тос түрхэх хэрэгтэй.

-Сэнсээр үсээ хатаахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ сэнсээр үсээ хатаавал үс чинь хуурайшиж, салаалдаг. Үүний оронд өөрөөр хатаахыг хичээ. Мөн үсээ гялалзуулж харагдуулахыг хүсвэл эрүүл хоол хүнс хэрэглэх нь юу юунаас илүү.

-Хүний үс нойтон үедээ хамгийн эмзэг байдаг. Тийм учир үсээ нойтон байхад нь битгий самна. Магадгүй сэгсгэр, буржгар үстэй хүмүүс үсээ гараараа самнавал үс чинь гэмтэхгүй.

-Үсний гель болон үсний лак арилгах үедээ цэвэрлэх үйлчилгээтэй шампунь хэрэглээрэй.

-Аль болох ойр ойрхон хэрэглэж буй шампуниа соль. Нэг төрлийн шампуниар удаан угаах нь тохиромжгүй. Үсээ угааж зайлах үедээ халуун ус битгий хэрэглэ. Үүний оронд бүлээн усаар угаа.

-Өдөр болгон үсээ угаах хэрэгтэй. Байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголт байдаг. Аль болох ойр ойрхон угаах нь сайн. Ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг хэрэглэх шаардлагатай. Үс угаах тусам өнгө орж, зөөлөрдөг. Гэрийн нөхцөлд үсээ арчилж болох эдгээр аргуудыг хэрэглэснээр та үсчинд очих гэж цаг зав, мөнгө үрэх шаардлагагүй болно.

Updown.mn


Хаврын улиралд үсээ арчлах арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.