Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү цалингийн хэмжээгээ нуудаг

erОросуудаас цалингийнхаа талаар ярьдаг уу гэсэн санал асуулга явуулжээ. Superjob-оос явуулсан санал асуулгаар оролцогчдын 50% нь бусдын цалинг сонирхох нь байж боломгүй явдал гэсэн ч эхнэр, нөхөртөө цалингаа хэлдэг гэсэн байна. Эмэгтэйчүүд (17%) эрчүүдээс (13%) илүү хамтран амьдрагчаасаа орлогоо нуудаг болох нь тогтоогджээ.

“Оросуудын тал хувь нь (51%) хамтрагчдаа, эцэг эхдээ (41%), найз нөхдөдөө (24%) цалингаа хэлдэг. Харин 10 хүн тутмын нэг нь төрөл төрөгсдөдөө цалингаа хэлдэг бол таван хүн тутмын нэг нь энэ талаар хэнд ч хэлдэггүй гэжээ. Харин эмэгтэйчүүд эрчүүдээс илүү эцэг эхдээ (47% ба 35%) цалингийнхаа хэмжээг дуулгадаг” гэжээ.

Эрчүүд хамтран амьдрагчдаа цалингаа илүү их хэлдэг бол эмэгтэйчүүд нөхрөөсөө орлогоо илүү их нуудаг гэсэн дүгнэлт энэ судалгаагаар гарчээ. Санал асуулгыг 2021 оны 1-2 дугаар сард явуулсан бөгөөд 18-аас дээш насны 1600 хүн оролцжээ.


Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү цалингийн хэмжээгээ нуудаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.