Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг “Малчдаа мартах учиргүй” хандивын аяныг зохион байгуулж байна

5b1a5b003ce805eb231d5f1cee759b3d
Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар өөрсдөө санаачлан “Малчдаа мартах учиргүй” хандивын аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян нь саяхан Дундговь аймагт болсон гамшгийн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон малчиддаа туслах зорилготой аж. Тэд фэйсбүүк, твиттерээр халаглаж суухаасаа илүүтэй яг газар дээр нь очиж малчидтайгаа уулзаж, нөхцөл байдлыг бодитоор харуулах үүднээс Дундговь аймагт очиж, гамшигт өртсөн 7-8 сумаар орж, нэвтрүүлгээ бэлтгэжээ.
Аяны хүрээнд ”Малчдаа Мартах Учиргүй” тоглолтыг зохион байгуулна. Уг тоглолт энэ сарын 7, 8-нд Unilive 88, Ddish 900 сувгаар 20.00 цагаас гарах аж. Улмаар тоглолтоос олсон орлогыг гамшигт өртсөн малчдад зориулах юм байна.
Ингээд тэдний Дундговь аймгаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.


Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг “Малчдаа мартах учиргүй” хандивын аяныг зохион байгуулж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.