Гэр бүлээрээ караокедана гэхээр ямар сонсогдож байна? Хааяа нэг аавынхаа баргил хоолойгоор дуу аялахыг сонсож байсан л биз дээ. Тэгвэл одоо дуулах дуртай дууг нь бүтнээр аялуулаад ав.
Гэр бүлээрээ караокедана гэхээр ямар сонсогдож байна? Хааяа нэг аавынхаа баргил хоолойгоор дуу аялахыг сонсож байсан л биз дээ. Тэгвэл одоо дуулах дуртай дууг нь бүтнээр аялуулаад ав.
Бүр микрофонтой шүү! Бид өөрт хамгийн ойр хүмүүстээ хангалттай цаг гаргаж чаддаггүй. Дуулъя гэж ятгахад чинь ялангуяа хөгшчүүд эхэндээ төвөгшөөх боловч дотроо бол сонирхож л байгаа. Учир нь уудам тал нутгийн минь хүн ард цөмөөрөө дуу хууранд дуртай, цээл сайхан хоолойтой байдаг юм.
Алхам1: Аав, ээж, дүү, ах эгчийгээ цуглуулж аль ойрхон караоке рүү зүглэ. Дуулж чаддаггүй, солгой хоолойтой гэдэг тайлбар өнөөдөр үйлчлэхгүй гэдгийг анхаараарай.
Алхам2: Баг болгож хуваа. ТВ караоке нэвтрүүлэг үзэж байсан биз дээ? Ерөнхий дүрэм үүнтэй яг төстэй. Баг бүр ахлагчтай, гоцлон дуулаачтай байна.
Алхам3: Хамгийн эхлээд хамтлаг дууны тэмцээн байх болно . Дараа нь гоцлол дууны , бяцхан оролцогчдийн дундах тэмцээн зэргээр үргэлжлүүлж болно.
Алхам4: Аав, ээжийнхээ, ах, эгчийнхээ дуулж байгааг сонсоно гэхээр сонирхолтой санагдаж байгаа биз? Дуулж байгаа алтан хормыг нь амжиж утсан дээрээ бичээд аваарай.
Алхам5: Ялагчийг тодруулж, бяцхан шагнал гардуулаарай.
Дуу хөгжим гэдэг хүнийг сэтгэлийн хамгийн нандин илэрхийллүүдийн нэг. Гэвч бид хамгийн дотно хүмүүсийгээ дуу аялаж байгааг тэр бүр харах боломж олддоггүй нь харамсалтай. Амьдрал гэдэг урт хугацаа юм шиг хэрнээ хийж үзээгүй зүйлсээ амжуулахад тийм ч хангалттай биш юм шүү.