2023-02-05 18:34
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Уран зохиол

Эхийн “жөтөөрхөл”

munkhzul munkhzul
2021-04-21
0 0
0

104C6524-9C39-48D0-B95E-F4D52ABF50DE

​Өнөөдөр би та бүхэнтэй маш төвөгтэй бөгөөд харилцааны нэгэн чухал зангилаа асуудлыг хөндөж ярихаар зэхлээ. Эхийн атаархал, хараал гэх мэтээр нэрлэдэг. Үнэндээ эх хүн үр хүүхэддээ жөтөөрхөж чадах уу? Тийм зүйл байгаа юу? Тийм ээ. Ичтгэвтэр сонсогдож байгаа ч ийм нэг ойлгомжгүй харилцаа байдаг. Үүнийг эхийн ”жөтөөрхөл” гэж нэрлэж байгаа юм.

Үзэсгэлэнтэй наснаасаа ч залуу харагдах нэгэн ээж, 20 настай охиноо эмчлүүлэхээр сэтгэл засалчд дагуулж ирлээ. Залуу охин Ира уйтгар бүрхсэн харцтай, түүнд хүрэх зорилго, бүүр ядахдаа ч мөрөөдөл ч байхгүй нэгэн байв. Сэтгэл засалч залуу охины сэтгэл зүйг засаж, төлөвшүүлэх байдлаар ажилласаар хэдэн цуврал хичээлийг өнгөрүүллээ. Охины нүдний харц өөрчлөгдөж, спортоор хичээллэж, жингээ хасаж, найз нөхдийн хүрээлэл дунд орж эхэлсэн юм. Гэтэл хэсэг хугацааны дараа охин анхны байдалдаа эргэн орлоо. Спортоор хичээллэх, бас найзуудтайгаа зугаалахаас татгалзсан байна. Ингээд сэтгэл засалч түүнтэй ховсын заслын аргаар ажиллаж эхэлсэн юм. Гэтэл түүний энэ байдал өөртэй нь ямар ч холбоогүй, Ирагаас шалтгаалах зүйл байхгүй болж таарав. Учир нь охиныг өнгөжин жавхаажиж, өд сөдөө гайхуулсан “хун” болоход үлдэж хоцрох ээжид нь аймшигтай санагджээ.

Ира охины гадаад байдал өөрчлөгдмөгц түүний гэр бүлийн орчин сүйтгэгдэж эхэлсэн байна. Ээж нь түүнээс өдөр бүр ямар нэг буруу үйлдэл олж, өдөр бүр ямар нэг сэдвээр маргалдах болжээ. Спортоор хичээллэх, гоо сайхандаа анхаарах, хамт олон дундаа хүрээлэлтэй болох, өөрийгөө хөгжүүлэх цаг гаргаж байгаа зэрэг нь ээждээ хайргүй болсон мэт мэдрэмжийг төрүүлж эхэлжээ. Ингээд ээж нь түүнийг байнга цагдаж, үл ойлгогдох шалтгаанаар буруутгах болж, ээжтэйгээ маргахаас залхсан Ира бүхнээс татгалзаж, хуучин хэвэндээ орсон байлаа. Харин охин сэтгэлээр унасан байдалтай, бэрхшээлтэй амьдрах тусам ээжийн халамж, хайр, тус дэм нэмэгдэнэ. Элгэмсэг дотно харилцана. Асуудал нь юу вэ ???

Ганцаардсан ээжүүд үр хүүхдийнхээ амьдралаар өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлэхийг оролддог. Учир нь ээжийн хувьд амьдрал өндөрлөж, харин охин нь, хүү нь амьдралын гол дүр болсон мэт ээжид санагддаг. Тиймээс тэдэнтэйгээ нягт холбоотой байж, хэтийдсэн хайр халамжаараа хувь хүний халдашгүй орон зайд нь халдаж нэвтрэн оршин суусан байдаг. Эцэг, эхчүүд минь та бүхэн үр хүүхдээ таньгүйгээр амьдрах чадварт сургах үүрэгтэй. Зохих үүргээ биелүүлээд тэдний амьдралаас “гар”. Тэднийг амьдралын их замд нь үдэж өг. Тэглээ гээд тэд таныг хайрлахаа болихгүй. Та ч тэднийг хайрлахаа болихгүй. Итгэл, хүндлэл, хайр дээр оршдог халуун дотно харилцааны хил хязгаарыг бүү зөрч. Эс тэгвэл үр хүүхдийнхээ амьдралаар амьдрахыг оролдож буй эхийн жөтөөрхөл зөрчил, тэмцэл, үл ойлголцол, үл итгэлцэл хар аяндаа бий болж, хэн ч хаашаа ч зайлахгүй аргагүй ангал руу унана. Хэн нэгний үхлээр ч энэ бүхэн уучлагдахгүй төгсгөлтэй байдаг.
​Эх хүн шүү дээ. Эх хүн үр хүүхэддээ жөтөөрхөнө гэж байж боломгүй зүйл гэж танд санагдах байх. Эхийн хайр яагаад жөтөөрхөл болж хувирах вэ? Жөтөөрхөл бол хайрын сул тал нь юм. Жинхэнэ хайранд харьцуулалт, өрсөлдөөн, хүрч чадаагүй хүслийн шунал байдаггүй. Зарим эхчүүд өөрийнхөө хүрч чадаагүй амжилтанд хүрэхийг охиндоо тулгадаг. Эсвэл бага залуудаа өөрийнхөө амссан зовлонг үзүүлэх гэж хичээх нь ч бий. Ингэвэл хүүхдээ илүү ухаанлаг болно гэж итгэдэгтэй холбоотой ч нөгөө талаар энэ нь жөтөөрхөл юм. Таны амьдралыг та л туулна. Дахиад хэн нэгэн давтах шаардлагагүй юм шүү. Жинхэнэ хайр бусдад эрх чөлөөг олгодог. Өөрөөр хэлбэл итгэж, ойлгож, бусдад өөрийнхөөрөө амьдрах боломжийг олгодог.
​Өөр нэгэн жишээ… Эмээ нь зээ хүүгээрээ эмээ гэж дуудуулахыг үл хүснэ. Тиймээс түүнээс өөрийг нь ээжээ гэж дуудахыг гуйна. Ингэх нь түүнд таатай байна гэжээ. Харин гайхсан охин ээж нэг л байдаг шүү дээ. Эмээ бол эмээ, ээж бол ээж гээд бас хүүхдээс нь ингэж гуйхгүй байхыг хүслээ. Харин ээж нь охиндоо хандаж, гэнэт чамд ямар нэг зүйл болвол яах юм. Нөөцөд бас нэг ээж байх нь ашигтай шүү дээ гэжээ. Ингээд л бас нэг үл ойлголцол…..
​Эх өөрөө жөтөөрхөж байгаагаа анзаардаг болов уу? Мэдээж үгүй. Тэд үүнийгээ хайр, халамж гэж үзэхээс гадна ямар нэг зүйл нэг л биш байгааг үл тооно. Харин таарамжгүй болсон харилцааныхаа үр дүнд тэр өөрөөсөө бусад ойр тойрны бүх хүнийг буруутгана.

Охиноосоо, хүүгээсээ ямар нэг буруутгалыг хайж эхэлнэ. Түүнийгээ ч олно. Тэгээд өөрийгөө өрөвдөн гомдоллож эхэлнэ. Ямар ч тохиолдолд бусдыг буруутгах нь түүний хувьд маш чухал. Харин өөрийгөө буруутгаж огт болохгүй. Бие даан амьдарч өөрийн гэр бүлдээ санаа тавьж буй охиндоо эсвэл хүүдээ үргэлж гомдоллож, ямар нэг өвчтэй байгаа талаараа ярьж, эсвэл үр хүүхдийнхээ амжилтыг үгүйсгэнэ. Шалгалтанд онц үнэлгээ авсан байсан ч зүгээр шалгалтын материал амархан байсан гэж л дүгнэнэ.

​Жөтөөрхөлийн бас нэг хэлбэр… Тусдаа гарсан охиндоо ямар муу хүнтэй гэрлэснийг нь боломж гарах бүрт сануулна. Би чамд хэлсэн, түүнийг чамд тохирохгүй гэж … Улмаар гэр бүлээс нь салгах гэж хичээнэ. Гэр бүлийн байдлаас болж сэтгэл зүйн дарамтд орсон бүсгүй мөн л сэтгэл засалчид хандсан.

Харин та бүхэнд зөвлөхөд амьдралдаа хариуцлагатай шийдвэр гаргаж, бие даан амьдар. Нөхөр эсвэл эхнэртэйгээ хийсэн бяцхан маргааны талаар ээждээ гүйн очиж ярихаас татгалз. Таны мэдүүлсэн “өчиг” бүхэн дараа нь таны эсрэг ашиглагдах болно. Жөтөөрхөгч ээжүүд таны амьдралын хамаг л нарийн нандин бүхнийг мэдэх гэж хичээнэ. Мэдсэнийхээ дараа ямар нэг зүйл буруугаар эргэхэд … тэгэхэд чи ингэсэн … одоо тэгж байна… ингэхэд чи тэгсэн гэсэн… чи төгж хэлээ биз дээ …. гэх мэтээр танаас сонссон бүх зүйлээ таны хүсэл, сонирхолын эсрэг ашиглана гэж мэд. Тиймээс өөрийн амьдралаа ээждээ нэгд нэгэнгүй тоочих ямар ч шаардлагагүй.

Дараагийн нэг зүйл нь эх хүн жөтөөрхөлдөө хөтлөгдөн хүүхдийнхээ амьдралаар амьдраад байгаагаа хэзээ ч ойлгодоггүй. Тэр өөртөө ингэх нь зөв гэж бодож байгаа. Түүнийхээр үргэлж бусдын буруу, үргэлж эхийн зөв шүү дээ. Жөтөөрхөл сэтгэл зүй айдас, өөртөө итгэлгүй байдал, өнгөрсөнд байгаа харуусал зэрэгт суурилсан сэтгэл зүйн өвчин. Тиймээс түүнтэй өвчтөнтэй харьцаж байгаа мэт харьцсан нь дээр. Ээжийгээ үзэн ядах, түүний энэ байдлын эсрэг ямар нэг өшөө авалт хийх хэрэггүй гэж танд сануулья. Тэр бол өвдсөн гэдгээ мэдэхгүй байгаа өвчтөн.

Сэтгэл засалчид хандсан өөр нэг жишээг дурдья. Нэг бүсгүй “амжилттай” гэрлэжээ. Өөрөөр хэлбэл сайхан сэтгэлтэй, сайн хүнтэй гэрлэж, тусдаа гарчээ. Харин түүнд тэр бүр талархдаггүй ээждээ үргэлж, тусалж гоо сайхан, гоёл чимэглэл, амттан гээд сайхан бүхнийг ээждээ барьж, эх үрийн харилцаагаа хадгалахыг маш их хичээж байлаа. Тусдаа гарсан ч ээждээ хайртай хэвээр байгаа гэдгийг нотлох гэж шүү дээ. Харин ээж нь хариуд нь хэтэрхий мөнгө үрээж байгааг нь шүүмжилж эхэллээ. Гэхдээ хямд, багахан зүйл өгвөл ээж сэтгэл гонсгор болж, охиныхоо харамчийг саданддаа гомдоллоно. Мөн охиных нь ямар ч асуудалгүй амьдрал ээжид нь таалагдахаа больж, чамаас надад юу ч хэрэггүй гэж бухимдана. Охин хэзээ ээждээ таалагдах вэ? гэвэл амьдрал нь бүтэлгүйтэж, эсвэл өвдсөн, ажлын карьер нь амжилтгүй, бэрхшээлийг хуваалцах найз нөхөдгүй байгаа үедээ. Учир нь энэ үед л жөтөөрхөгч ээжийн хайр, халамж, халуун дулаан сэтгэл тодорч, охиныхоо амьдралд гүйцэтгэх дүр нь товойн гарч ирэх юм.
Хүн бүр харилцан адилгүй. Харилцан адилгүй хэв шинжтэй ч ихэнх хүмүүс эцэг, эх болцгоодог. Тиймээс ээж бүр өөр. Хэрвээ хэн нэгэнд ийм ээж байгаа бол та өөрийнхөө амьдралд хариуцлагатай шийдвэр гаргаж, хувийн орон зай, бие даасан байдлаа бүрдүүлээрэй. Бас түүнийгээ хамгаалаарай. Амьдралдаа эрүүл, зөв шийдвэр гаргаарай. Өөрийнхөө амьдралыг бие даасан, жам ёсны байлгах эрх танд бий. Ингэж чадвал та харилцаагаа хэт дотно, эсвэл хэт хөндий биш харин зохистой харьцаанд хадгалж чадна.

Та бүхэнд эрүүл, энх, сайн сайхан бүхнийг хүсье.

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Хайраас ургасан ҮР
Уран зохиол

Хайраас ургасан ҮР

munkhzul
2022-06-06
Нуугдсан харц (өгүүллэг)
Уран зохиол

Нуугдсан харц (өгүүллэг)

munkhzul
2022-05-05
Сарнай цэцгийн дэлбээ (өгүүллэг)
Уран зохиол

Сарнай цэцгийн дэлбээ (өгүүллэг)

munkhzul
2021-12-31
Инээмсэглэл – сургамжит өгүүллэг
Уран зохиол

Инээмсэглэл – сургамжит өгүүллэг

munkhzul
2020-10-24
Бүсгүй хүнийг магтан дуулъя!
Уран зохиол

Бүсгүй хүнийг магтан дуулъя!

munkhzul
2020-08-22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
АНХААР: БНСУ хууль бусаар ажил хийсэн гадаад оюутнуудыг албадан ГАРГАХААР БОЛЖЭЭ
Мэдээ

АНХААР: БНСУ хууль бусаар ажил хийсэн гадаад оюутнуудыг албадан ГАРГАХААР БОЛЖЭЭ

munkhzul
2023-02-03
0

БНСУ-д 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу тус улсын Гадаадын иргэний харьяатын газраас албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр хууль...

Цааш унших
“Tesla” өнгөрсөн онд биткоинд 140 сая ам.доллар алджээ

“Tesla” өнгөрсөн онд биткоинд 140 сая ам.доллар алджээ

2023-02-03
Тунгалгийн хавангийн эмгэгтэй бүсгүй бусдад урам зориг түгээхээр зургаа нийтлэх болжээ

Тунгалгийн хавангийн эмгэгтэй бүсгүй бусдад урам зориг түгээхээр зургаа нийтлэх болжээ

2023-02-03
“Apple” компанийн борлуулалт буурав

“Apple” компанийн борлуулалт буурав

2023-02-03
Хятадад үйлдвэрлэсэн 224 автобусыг Монгол Улсад экспортоллоо

Хятадад үйлдвэрлэсэн 224 автобусыг Монгол Улсад экспортоллоо

2023-02-03

Санал болгож байна

Таны арьсанд тус болох 8 зөвлөгөө
Гоо сайхан

Таны арьсанд тус болох 8 зөвлөгөө

2016-11-30
Мэдээ

Obtain Random Video Chat For Android

2022-08-14
Цэнхэр бүсгүйн хилэгнэл (өгүүллэг)
Мэдээ

Цэнхэр бүсгүйн хилэгнэл (өгүүллэг)

2014-07-03
Хөөнгө буюу усан тарга: Усан тарга гэж юу болох түүнээс хэрхэн зайлсхийх тухай
Гоо сайхан

Хөөнгө буюу усан тарга: Усан тарга гэж юу болох түүнээс хэрхэн зайлсхийх тухай

2014-11-03
Хөмсгөө будах энгийн арга
Видео мэдээ

Хөмсгөө будах энгийн арга

2016-12-28
30 ширхэг 00-ийн цаас ердөө л 18000 төгрөг гэж үү?
Мэдээ

30 ширхэг 00-ийн цаас ердөө л 18000 төгрөг гэж үү?

2016-03-16
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In