Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас үүрэн телефоны оператор компаниудад илүү шударгаар ажиллахыг уриалан “Төлбөрийг секундээр тооцъё” гэсэн санал хүргүүлсэнийг үүрэг телефоны операторууд хүлээн авсан байна.
Мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор компаниудын төлбөрийг секундэд шилжүүлсэнээр ойролцоогоор тухайн хэрэглэгчид очиж буй зардал 30 хүртэл хувиар хямдарна гэсэн судалгаа гарсан.
Өөрөөр хэлбэл сард 100 мянган төгрөгийн утасны төлбөр төлдөг байсан дараа төлбөрт утас хэрэглэгч ойролцоогоор 70 мянган төгрөг төлөх тооцоо гарчээ.