2022-06-26 10:00
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Хүмүүс

Хатан хаан II Елизавета 95 насыг зооглож байна

munkhzul munkhzul
2021-04-22
0 0
0

712-1618975300607f9ea907d9c

ЛОНДОН. /TASS/. Их Британийн хатан хаан II Елизавета 95 насыг зооглож байна. Түүний нөхөр, Эдинбургийн гүн Филипп дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа таалал төгссөн билээ. Энэ эмгэнэлт үйл явдал тохиосноос гадна коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалттай холбоотойгоор хатан хааны төрсөн өдрийн баярын арга хэмжээ, ёслолын буудлага энэ жил болохгүй аж.

Ингээд 1952 оноос хойш хаан ширээнд суусан хатан хааны талаарх сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.
Дээд амжилтууд болон шинэ соргог баримтууд
Хатан хаан II Елизавета нь Их Британийн түүхэндээ хамгийн удаан хаан ширээнд суусан хүн юм. Үүнээс гадна хамгийн өндөр настай төрийн тэргүүн юм. Елизаветагаас өмнө хатан хаан Виктория хамгийн удаа буюу 63 жил 7 сарын хугацаанд хаан ширээнд сууж байсан аж. Елизавета хатан түүний дээд амжилтыг 2015 онд эвджээ.
Елизавета хатан хуримынхаа 73 жилийн ойг тэмдэглэсэн анхны хатан хаан юм. Тэрбээр 1947 оны 11 дүгээр сарын 20-нд Филипп Маунтбеттентэй 21 насандаа хуримласан бөгөөд тэдний гэрлэлт Британийн язгууртнуудын түүхэнд хамгийн өнө удаан үргэлжилжээ..
1954 онд Елизавета дэлхийг тойрон аялал хийсэн анхны хатан хаан болжээ. Энэ аялал 6 сар үргэлжилсэн байна.
Малверний харилцаа холбооны судалгааны төвд 1976 оны 3 дугаар сарын 26-нд зочилсон II Елизавета цахим зурвас илгээсэн анхны хатан хаан болжээ. Зурвасыг “ARPANET” сүлжээний бүх хэрэглэгчид рүү илгээж байсан аж.
2019 онд тэрбээр хааны гэр бүлийн гишүүд дундаас анх удаа үслэг эдлэлээс татгалзжээ.
Кино, телевиз, сонирхол
Хатан хаан кино, телевизийн 100 гаруй шоунд оролцжээ. Үүнээс хамгийн алдартай нь найруулагч Стивен Фрирзийн “Хатан хаан” намтарчилсан кино аж. Түүний дүрийг инээдмийн уран бүтээлд нэг бус удаа ашиглаж байжээ. “Хатан хаан тоглоом шоглоомд хэзээ ч унтууцаж байгаагүй” гэж Их Британийн инээдмийн жүжигчин Роуэн Аткинсон хэлсэн байна.
Телевиз, кино урлагийн салбарт байнга дэмжлэг үзүүлдгийг нь үнэлж 2013 онд Елизавета хатанд  “BAFTA”-гийн шагналыг олгож байжээ. Тэрбээр мөн Лондонгийн олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр дүр бүтээж байсан аж.
2016 онд “ITV” телевизээр гарсан “Елизавета: гэр бүлийн түүх” хэмээх кинонд хатан хаан хийгээд түүний гэр бүлийнхний өмнө нь олон нийтэд тэр болгонд үзүүлдэггүй байсан зургуудыг харуулдаг аж.
“BBC” телевизээр 2018 онд “Титэм зүүлгэх ёслол” нэртэй бүрэн хэмжээний киног үзүүлж байжээ. Тус кинонд хаан ширээнд заларсан өдрийнхөө талаарх нарийн ширийнийг бүгдийг нь хатан хаан дурсан ярьжээ.
Бусад мэдээлэл
Хатан хаан кино болон зураг авалт сонирхдог байна.
Хурдан угшлын адуу өсгөж үржүүлэх нь түүний нэг хобби аж. Сүүлийн 30 жилийн хугацаанд хатан хааны морьд уралдаанаас нийт 8.8 сая ам.долларын орлого олжээ.
Хатан хаанд корги үүлдрийн 30 нохой байдаг. Хэдэн жилийн өмнөөс тэрбээр өөр амьтан тэжээхгүй байхаар шийджээ.
Хамтын нөхөрлөлийн орнуудын 100 болон 105 насных нь төрсөн өдөр нь тохиож буй иргэдэд болон хуримынхаа 60, 65 болон 70 жилийн ойг тэмдэглэж буй хосуудад баяр хүргэдэг V Георг хааны эхлүүлсэн уламжлалыг хатан хаан үргэлжлүүлэн авч явдаг.
Салбартаа амжилт гаргасан янз бүрийн мэргэжлийн хүмүүстэй цомхон хэмжээнд үдийн зоог барих арга хэмжээг хатан хаан 1956 онд шинээр нэвтрүүлжээ.
Хатан хаан паспортгүй цорын ганц иргэн юм. Ийм бичиг баримтыг хааны нэрийн өмнөөс олгодог бөгөөд хатан хаан өөрөө өөртөө ийм бичиг баримтыг олгох боломжгүй юм. Түүнчлэн жолооны үнэмлэхгүйгээр жолоо барих эрхтэй цорын ганц хүн юм.
Букингемийн ордны 775 өрөөнөөс хатан зургааг нь л ашигладаг аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ
Оддын амьдрал

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

munkhzul
2022-06-24
Хүмүүс

Крис Брауны клипэнд тоглосон алдартан ШҮҮМЖЛЭЛД өртөв

munkhzul
2022-06-24
58 настай Брэд Питт нүүрээ будаж, тод хувцас өмсөв
Хүмүүс

58 настай Брэд Питт нүүрээ будаж, тод хувцас өмсөв

munkhzul
2022-06-23
Кендалл Женнер хоёр жилийн үерхэлдээ ЦЭГ тавив
Оддын амьдрал

Кендалл Женнер хоёр жилийн үерхэлдээ ЦЭГ тавив

nomun
2022-06-23
Илон Маскийн трансжэндэр хүүхэд эцгээсээ холбоогоо тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ
СКАНДАЛ

Илон Маскийн трансжэндэр хүүхэд эцгээсээ холбоогоо тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ

nomun
2022-06-22

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна
Видео мэдээ

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

munkhzul
2022-06-24
0

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн төгсөгч, РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна. Та манай сургуулийн элсэлттэй холбоотой дэлгэрэнгүй...

Цааш унших
Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

2022-06-24
Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

Алдартнууд хөхний даруулга хэрэглэхгүй байх трэнд ДЭЛГЭРҮҮЛЖ эхэллээ

2022-06-24
Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

Darа-ийн хуваалцсан түүх фенүүдийг нь ГАЙХШРУУЛАВ

2022-06-24
Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

Дөчин насандаа шинэ мэргэжил эзэмшихэд яагаад оройтойхгүй вэ?

2022-06-24

Санал болгож байна

Тэр хэн бэ? LIVE: 2016 Энтертайнментийн продюсер, T-Records-н Sound Engineer Г.Түмбар
Видео мэдээ

Тэр хэн бэ? LIVE: 2016 Энтертайнментийн продюсер, T-Records-н Sound Engineer Г.Түмбар

2021-04-22
Одра Макдональд “Бродвей”-н одтой гэрлэжээ
Оддын амьдрал

Одра Макдональд “Бродвей”-н одтой гэрлэжээ

2012-10-09
Эрчүүдийг жендэрээс “гадуурхах” ёсгүй
Мэдээ

Эрчүүдийг жендэрээс “гадуурхах” ёсгүй

2014-01-03
А.Алтанхундага : Нууц амрагийн түүх
Уран зохиол

А.Алтанхундага : Нууц амрагийн түүх

2014-11-03
Эмма Уотсон: Би найман л хос гуталтай, тэгээд л болоо
Гадаад мэдээ

Эмма Уотсон: Би найман л хос гуталтай, тэгээд л болоо

2013-07-01
Монгол ёс: Жирэмсэн болон дөнгөж төрсөн эмэгтэйн баримтлах ёс
Зөвлөгөө

Монгол ёс: Жирэмсэн болон дөнгөж төрсөн эмэгтэйн баримтлах ёс

2016-04-08
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Advantages and Disadvantages of Free Slots No Download
  • Best Essay Writing Service Review
  • How to Use an Essay Helper
  • Looking For Professional Essay Writers Online?
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In