2012, 2013 оны загварын чиг хандлага тэр дундаа пальтонууд нь “бариу, хагас бариу, хэлхгэр” гээд олон хэв загвараар бүтээгдсэн байна. Пальтоны урт нь өвдөг хүрсэн эсвэл өвдөгнөөс дээгүүр байх бөгөөд далд товчтой, огт товчгүй, бүр дан бүстэй байх нь хамгийн дэгжин сонголт байх гэнэ. Мөн пальтонууд нь үслэг чимэглэл оруулсан эсвэл зах нь үслэг байх ажээ.
Гуталнуудын хувьд элгэн материал, могойн арьсаар хийсэн байх бөгөөд саарал, хар, хар хөх, хөх, хар ногоон болон шаргал өнгө моданд орсон байна. Харин малгайнууд үслэг, драпан материалтай бөгөөд таньд зохисон бол ямар ч хэлбэртэй байж болох юм.
Дашрамд дурьдахад, геометрийн элдэв дүрс болон милитари стиль модонд орсон хэвээр байгаа ажээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN