ЭМДЕГ: Жирэмсний хяналтын багцад хэрхэн хамрагдах вэ?

177972806_898219074075731_1938187390051151998_n

Жирэмсний хяналтын багцын зардлын бүрэлдэхүүнд “Жирэмсэн эмэгтэйн үзлэг, шинжилгээний товлол”-ын дагуу лавлагаа шатлалд хийгдэх эмчийн үзлэг, зөвлөгөө, сорил, оношилгоо, шинжилгээний болон холбогдох бусад зардал хамаарна. Жирэмсэн эмэгтэй нь жирэмсний хяналт хийлгэх лавлагаа шатлалын нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, клиникийг сонгох эрхтэй. Жирэмсэн эмэгтэйд үзүүлсэн жирэмслэлттэй холбоогүй боловч эмчийн заалтаар үзүүлсэн, жирэмсний хяналтын багцад ороогүй бусад төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг тухайн оношийн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх төлбөрийн хэмжээгээр санхүүжүүлнэ.

  •  Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн тусламж үйлчилгээний төлбөрийг нь 100 хувь хариуцахаар заасан учир иргэн төлбөр төлөхгүй.

 Энэхүү тусламж үйлчилгээг авахдаа:

  • Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх
  • Тухайн байгууллага эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эсэхийг шалгахад л хангалттай.

ЭМДЕГ: Жирэмсний хяналтын багцад хэрхэн хамрагдах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.