2023-06-02 09:50
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Чөлөөт цаг Сонин хачин

Дэлхийд хэн хамгийн аз жаргалтай вэ?

munkhzul munkhzul
2021-04-26
0 0
0

happy

Аз жаргалын индекс буюу World Happiness Report нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн аз жаргалыг хэмждэг олон улсын судалгааны төсөл юм.

Судалгааг Колумбын их сургуулийн дэргэдэх The Earth Institute-д дэлхийн улс орнууд өөрсдийн оршин суугчдын аз жаргалтай амьдралыг хэрхэн баталгаажуулж буй талаарх ололт амжилтыг тодруулах зорилгоор НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Эхний ийм үнэлгээг 2012 оны дөрөвдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр явагдсан Аз жаргалын талаарх бага хуралтай холбогдуулан гаргаж байжээ.

Эдгээр судалгаанууд нь ард иргэдийнхээ хэрэгцээ, хүсэл эрмэлзэлд илүү сайн хариу үйлдэл үзүүлэхэд нь улс орнуудын удирдагчид, улстөрчид, төр нийгмийн зүтгэлтнүүдэд тусалж, тухайн оронд сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг сайжруулахад нөлөөлнө хэмээн төслийн зохиогчид үзэж байгаа аж. Үнэлгээг гаргахдаа тухайн орны нэг хүнд ногдох ДНБ-ийн хэмжээ, дундаж наслалт, иргэний эрх чөлөө, аюулгүй байдал, ирээдүйдээ итгэх итгэл, гэр бүлийн тогтвортой байдал, ажлын байрны аюулгүй байдал зэргийг голлон харахаас гадна нийгмийн байдал, итгэл найдварын түвшин, өгөөмөр байдал, авлигын түвшин зэргийг шууд бус үзүүлэлтээр авч үздэг.

Дээр дурдсан судалгааны статистик болон шууд бус үзүүлэлтүүдээс гадна Олон улсын Гэллап судалгааны төв (Gallup International) улс орнуудын оршин суугчдын дунд санал асуулга явуулан, өөрийн аз жаргалын мэдрэмжийг тусгай хэмжүүрээр үнэлэхийг санал болгодог. Одоо яригдах үнэлгээг 2021 онд буюу саяхан гаргасан байна. Финланд улс дөрөв дэх удаагаа, жил дараалан хамгийн аз жаргалтай улс орнуудын үнэлгээний жагсаалтыг тэргүүлэв. Монгол Улсын хувьд, 2020 оны жагсаалтад 81 дүгээр байранд орж байсан бол 2021 оны үнэлгээгээр 70 дугаар байранд шилжиж, 11 байраар урагшилсан амжилт үзүүлжээ. Манлайлагч Финландын араас түүний хөршүүд болох Дани, Швейцарь, Исланд, Нидерланд гэх мэт европын улс орнууд орсон бол эхний 10 дотор европын бус орон нь зөвхөн Шинэ Зеланд байна. Их Британи 13-аас 17 руу хойшилсон бол эхний 20 дотор АНУ, Канад, Австрали, мөн жагсаалтын тэргүүн эгнээнд байнга бичигддэг Израиль улс багтжээ.

Хамгийн аз жаргалтай 10 улс орныг жагсаавал:

1. Финланд

2. Дани

3. Швейцарь

4. Исланд

5. Нидерланд

6. Норвеги

7. Швед

8. Люксембург

9. Шинэ Зеланд

10. Австри

Эхний 50 улс дотор хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас Литва, Эстони улсууд 38, 40 дүгээр байранд эрэмбэлэгдсэн бол Узбек 42, Казахстан 45-д тус тус орж, харин Латви улс 51 дүгээр байранд жагссан аж. Цааш нь лавшруулан харвал Молдав 65, Киргиз 67, Беларусь 75-д эрэмбэлэгдсэн нь тус жагсаалтын 76-д бичигдсэн ОХУ-ын өмнө орж байна. Мөн Тажик, Армен, Азербайжан, Туркменистан улсууд эхний 100 дотор орсон бол Гүрж 108-д бичигдэн, Украинчууд 110-д жагсжээ. Дэлхийн хамгийн аз жаргалгүй орноор Афганистан тодорсон бол түүний өмнө Зимбабве, Руанда, Ботсван, Лесото, Малави, Гаити, Танзани зэрэг орнууд орсон байна.

Олон улсын Гэллап судалгааны төв (Gallup International)-тай хамтран судалгаа явуулдаг Оросын “Ромир” компанийн мэдээлснээр, энэ удаагийн Орос дахь аз жаргалын индекс 2011 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт боллоо гэжээ. Нэгдсэн үнэлгээнээс ялгаатай нь, хүмүүс өөрсдийгөө аз жаргалтай байгаа эсэх тухай асуултад хариулсан байдлаас харахад, санал асуулгад нийт оролцогчдын 41 хувь нь аз жаргалтай, 22 хувь нь аз жаргалгүй, харин үлдсэн хэсэг нь өөрийгөө аль нэгэн хувилбарт хамруулахаас түдгэлзсэн аж. Тиймээс аз жаргалын индекс /өөрсдийгөө аз жаргалтай, эсвэл аз жаргалгүй гэж үздэг хүмүүсийн зөрүүгээр тооцдог/ нь ОХУ-д 19 нэгж хувьтай тэнцэж байна. Дэлхийн хэмжээнд аз жаргалын индекс 2019 онд 48 нэгж байсан бол өнгөрсөн хугацаанд 40 болж буурчээ. Оросын судалгааны “Ромир” компанийн тэргүүн Андрей Милехиний өгүүлснээр, аз жаргалын түвшин нь орлогын түвшинтэй тийм ч их хүчтэй уялдаатай биш болох нь социологичдын ажиглалтаар тогтоогдсон аж. “Үүний оронд харин хөгжлийн болон шударга ёсны мэдрэмж хүчтэй нөлөөлдөг. Мөн орос иргэд өөрсдийгөө бусад орны ихэнх иргэдийн адил хөршүүдтэйгээ харьцуулдаггүй, харин эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын нөхцөл байдалтай харьцуулдаг гэдгийг мартаж болохгүй” хэмээн Милехин дурджээ.

Нэгдсэн үнэлгээг гаргах явцад Гэллап хүрээлэнгийн дүн шинжилгээний өгөгдлүүдийг ашиглан 149 орны оршин суугчид өөрсдийн амьдралд хэр сэтгэл хангалуун байгааг тодорхойлохдоо шалгуур үзүүлэлтүүдээс гадна олон нийтийн дэмжлэг, хувийн эрх чөлөө, улс орны авлигын түвшин зэргийг харгалзан үзсэн байна.

Цар тахлын уршигт үр дагавар

Коронавируст цар тахлын улмаас сөрөг сэтгэл хөдлөлийн мэдрэмж ихэнх улс орнуудад үүссэн талаар жагсаалтыг гаргагчид онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ 22 улс орны ард иргэд өмнөхөөс илүү дээр амьдрах болсон, ялангуяа Азийн олон орнууд. Жишээлбэл, Хятад улс 94-өөс 84 рүү урагшилсан бол Монгол 81-ээс 70 руу орсон гэх мэт. “Хачирхалтай нь, хүмүүсийн өөрсдийнх нь дүгнэснээр, тэдний сайн сайхан аж байдлын түвшин буурч байгааг бид ерөнхийд нь олж тогтоож чадсангүй. Энэ талаарх тайлбарын боломжит нэг хувилбар бол хүмүүс коронавируст цар тахлыг бүгдийн хувьд нийтлэг, гадны аюул занал гэж тооцож байгаа учраас тэдний эв нэгдэл, нөхөрлөлийн мэдрэмжийг нэмэгдүүлсэн” гэж аз жаргалын индексийн илтгэлийг зохиогчдын нэг Жон Хэллиуэлл мэдэгдсэн байна. Үнэлгээг гаргагчдын үзэж буйгаар Финланд-д харилцан итгэлцлийн мэдрэмж онцгой өндөр байгаа нь цар тахлын үед амь насаа хамгаалах, хөгжил цэцэглэлтээ аврах боломжийг тэдэнд олгож байна гэжээ. Скандинавын бүс нутагт орших 5,5 сая хүн амтай энэ улс нь цар тахлын аюулыг Европын бусад орнуудтай харьцуулахад нэлээдгүй сайн давж, 70 мянга гаруй халдвар илэрснээс 805 хүн нас бараад байгаа аж.

Финландын нууц

Тус улсын оршин суугчдын ихэнх нь өөрсдийгөө тийм ч их яриа хөөрөөтэй бус, бас нэг их хөгжилтэй хүмүүс биш гэж үздэг учраас аз жаргалын индексийн тайлангаар гарсан дүгнэлт эхэндээ тэдний гайхашралыг төрүүлж байсан тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ. “Энэ тухай анх сонсоход зөвхөн надад төдийгүй өөр бусад олон хүнд их инээдтэй санагдсан” хэмээн орон нутгийн нэгэн телевизийн ажилтан Тони Илмони өгүүлсэн байна.

Тэгвэл Финландын амжилтын нууц юунд оршино вэ. Энэ улсад нийгмийн дэмжлэгийн албад нь маш сайн ажилладаг, гэмт хэргийн гаралт багатай, ард иргэд нь Засгийн газартаа өндөр түвшний итгэл үзүүлдэг… “Хамгийн чухал нь манайхан маш сайн: гудамжинд хэн ч амьдардаггүй, эрүүлийг хамгаалах албад сайн ажилладаг. Энэ л хамгийн чухал зүйлс шүү дээ. Харин бид илүү их баяр баясгалантай, нийтэч болчихвол бүр сайн болно” хэмээн цэцгийн худалдагч Риита Матилайнен Франс Пресс агентлагт өгүүлжээ.

Олон он жилийн тэртээх Финланд улс архидалтын түвшин болон амиа хорлолтын тоогоор нэлээн дээгүүрт орж, үүнийгээ урт удаан үргэлжилдэг баргар хүйтэн өвөлтэй холбон тайлбарладаг байв. Гэвч ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах төрийн оновчтой хөтөлбөрийн ачаар уг гамшигт үзэгдлүүд сүүлийн хэдэн арван жилд эрс багассан аж.

Финланд улс нь өндөр технологи бүхий аж үйлдвэр, бүх нийтийн боловсрол, ДНБ-ийн өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэргээр олон улсын харьцуулалтад асар өндөр үнэлгээ авдаг орон юм. 2018 онд тус улс хиймэл оюуны технологийн талаар боловсрол олгох үнэ төлбөргүй онлайн хичээлийг иргэддээ зориулж гаргаснаар хүн амын тодорхой хэсэг хамрагдаж, богино хугацаанд хэдий ч өндөр үр дүнд хүрээд байна. Нэгэн цагт Европын хамгийн ядуу буурай орны нэгд тооцогдож байсан, цаг уурын тааламжгүй нөхцөлтэй Финланд улс ийнхүү дэлхийн аз жаргалын индексийг дөрвөн жил дараалан тэргүүлэх болсон нэн чухал хүчин зүйл бол төр засгийн зүгээс ард иргэддээ анхаарлаа төвлөрүүлж чаддагт оршиж байгаа аж.

Жич: Дэлгэрэнгүй тайлантай дараах холбоосоор орж танилцах боломжтой. https://nonews.co/wp-content/uploads/2021/03/WHR2021.pdf

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

“Шулам” хэмээн цаазлуулсан 12 хүнийг 400 жилийн дараа цагаатгажээ
Сонин хачин

“Шулам” хэмээн цаазлуулсан 12 хүнийг 400 жилийн дараа цагаатгажээ

munkhzul
2023-05-30
ВИДЕО: 2018 онд виртуал дуучин Микүтэй гэрлэсэн япон залуугийн амьдралын TBS телевиз онцолжээ
Видео мэдээ

ВИДЕО: 2018 онд виртуал дуучин Микүтэй гэрлэсэн япон залуугийн амьдралын TBS телевиз онцолжээ

munkhzul
2023-05-29
Ирээдүй судлал: 2070 онд хүмүүс хэрхэн аялах вэ?
Сонин хачин

Ирээдүй судлал: 2070 онд хүмүүс хэрхэн аялах вэ?

nomun
2023-05-11
Юу ч хийхгүй залхуурсныхаа төлөө мөнгө авдаг Шожи Моримото
Сонин хачин

Юу ч хийхгүй залхуурсныхаа төлөө мөнгө авдаг Шожи Моримото

munkhzul
2023-04-28
“Samsung Electronics” компанийн ашиг огцом буурчээ
Сонин хачин

“Samsung Electronics” компанийн ашиг огцом буурчээ

nomun
2023-04-28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Зусланд учирсан халуухан бүсгүй +18

    0 shares
    Share 0 Tweet 0
”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу
Гадаад мэдээ

”Шэньжөү-16” хөлгийн багтай танилцна уу

munkhzul
2023-05-31
0

Хятадын сансрын "Шэньжөү-16" нислэгийн багт, хөлгийн дарга Жин Хайпэн, сансрын  инженер Жү Янжү, ерөнхийлсөн туршилт судалгааны мэргэжилтэн Гүй Хайчао нар багтаж байна....

Цааш унших
Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

Фото сурвалжилга: Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилготой 33 дахь удаагийн “Номын баяр” боллоо

2023-05-31
Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

Өмнөд Солонгосын хөгжмийн салбарын шилдгээр Lim Young Woong тодорч, BTS хамтлаг удаалжээ

2023-05-31
ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

2023-05-31
Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

Хайлаар-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэг сэргэлээ

2023-05-31

Санал болгож байна

Гэдсийг эрүүлжүүлэх найман дадал
Зөвлөгөө

Гэдсийг эрүүлжүүлэх найман дадал

2019-03-29
ТА ХЭР ЗАЛХУУ ХҮН БЭ? \СОНЖОО\
Сонжоо

ТА ХЭР ЗАЛХУУ ХҮН БЭ? \СОНЖОО\

2013-10-07
ЭРЭГТЭЙ ХҮНИЙГ ӨӨРТӨӨ ДУРЛУУЛАХ 8 ЗӨВЛӨГӨӨ
Охид бүсгүйчүүд

ЭРЭГТЭЙ ХҮНИЙГ ӨӨРТӨӨ ДУРЛУУЛАХ 8 ЗӨВЛӨГӨӨ

2012-06-02
Халуун оффис эмэгтэйчүүдэд ашигтай
Эрүүл мэнд

Халуун оффис эмэгтэйчүүдэд ашигтай

2019-05-28
70 настай дуучин Cher, 90 настай ээжийнхээ хамт. 2016 он

70 настай дуучин Cher, 90 настай ээжийнхээ хамт. 2016 он

2018-06-29
Хүмүүс

Адель “L’Oreal” компанийн 12 сая фунтийн гэрээнээс татгалзлаа

2013-11-12
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In